2018-01-25
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газартай харилцан адил байх зарчмыг баримтлан БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газарт хоёр га газар эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн хоёр га газрыг 70 жилийн хугацаанд эзэмшүүлнэ гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэллээ. УИХ ийнхүү шийдвэр гаргаснаар Засгийн газар газар ашиглуулах гэрээг БНХАУ-ын Ерөнхий консулын газартай байгуулах эрхтэй болж байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд