Нефтийн үйлдвэр барих ажилд цэргүүдийг дайчилна

2018-01-25

Нефтийн үйлдвэр барих ажилд цэргүүдийг дайчилна гэв

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Алтан ширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргасан.  Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Энэ оны нэгдүгээр улиралд багтааж нефть боловсруулах үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангаж, ТЭЗҮ-ийг боловсруулна. Энэ ажил эхэлчихсэн байгаа. Хоёрдугаар улиралд багтааж нефть боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлнэ.
 
Нефть боловсруулах үйлдвэртэй болсноор Монгол Улс шатахууны хувьд хараат бус болно. Дэлхийн зах зээлийн нефтийн үнэ, валютын ханшийн үнийн өөрчлөлтөөс шалтгаалж хэрэглэгчдийн нуруун дээр дарамт үүсэхээ болино.

Ингэснээр 1.2 тэрбум ам.долларыг шатахууны импортод зарцуулахаа больж, энэ мөнгө дотооддоо шингэнэ. Үүний үр дүнд эдийн засаг эрс сайжирна.

Нефтийн үйлдвэрийг дагаад химийн үйлдвэрүүд хөгждөг. Ажлын байр олноор бий болно гэсэн үг. Мөн олон жижиг үйлдвэрүүд хөгждөг. Зам барилгын ажилд ч ахиц дэвшил гардаг. Нефтийн үйлдвэр Монгол Улсын нийт ард иргэдэд өгөөжтэй, эдийн засгийн хувьсал гаргахуйц чухал бүтээн байгуулалт болно.

Улсынхаа стратегийн том үйлдвэрийг барих ажилд төрийн өмчийн компаниуд, Батлан хамгаалах яам, монгол цэрэг дайчлагдах болно" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй