PC тоглоомыг хориглосон анхны аймаг Орхон аймаг болох уу?

2018-01-22

Өнөөдөр улсын нийслэл гэлтгүй аймаг, сум бүрийн сургуулийн дэргэд PC тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Орхон аймагт л гэхэд 11 PC тоглоомын газар ажиллаж байгаагаас нь зарим нь журам дүрмээ зөрчин, хүүхдүүдийг хоногийн 5 мянган төгрөгөөр хоногоор тоглуулах, эрүүл ахуйн шаардлага стандарт нийцээгүй орчинд үйлчилгээ үзүүлсээр байгаа юм. Энэ нь нийгэмд PC тоглоомын донтолт, сэтгэцэд нөлөөлөх голлох хүчин зүйлсийн нэг болоод байна. Улмаар хүүхдүүд хичээл сургуульдаа дур сонирхолгүй болж, эцэг эх гэр бүлийнхэндээ худлаа хэлж, бусдад уруу татагдах зэрэг тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгаа.

Хамгийн гол нь мэдрэлийн ядаргааны улмаас ууртай, цочмог болж түгшимтгий, дотогшоогоо болохын сацуу хий зүйл сонсох, харж эхэлдэг байна. Тэгвэл Орхон аймаг анх удаа зууны сэтгэцийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг болсон PC тоглоомыг халсан аймаг болох талаар ярилцаад эхэлжээ. Манай улсын хувьд СЭМҮТ-д анх 1996 онд компьютер тоглоомын донтолт оноштойгоор эмчлүүлж эхэлж байсан бол өдгөө жилдээ 100 хол давсан хүүхэд эмчлүүлдэг гэх тоо баримт бий. Гэхдээ энэ бол нэг ёсондоо эцэг эх, асран хамгаалагчийн хяналт сайтай хүүхдүүд гэсэн үг. Хамгийн эмгэнэлтэй нь РС-нд донтохоос гадна сүүлийн үед хараа, сонсгол муутай, мэдрэлийн хэт ядаргааны улмаас нүүр, ам нь татдаг, ухаан алддаг, хий юм хардаг болдог байна.

Мэргэжлийн эмчийн хэлснээр насанд хүрсэн хүн өдөрт 40 минутаас илүү хугацаагаар компьютерийн урд суухад л мэдрэлийн эсүүд цочролд орж, судас нарийсдаг байна. Мөн энэ өвчнөөр ихэвчлэн бага насны болон өсвөр насныхан өвчилдөг нь тэдэнд PC тоглоомоос өөр чөлөөт цагаа өнгөрөөх газар дутмаг байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн улс орнуудын хувьд Австрали улс, Хятад улсад PC тоглоомыг хатуу хорьдог бол Монгол Улсад анх удаа Орхон аймаг PC тоглоомыг хорьж, халсан анхны аймаг болох эсэх нь хуулийн хүрээнд судалгаа явуулсны үндсэн дээр шийдвэрлэгдэх юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй