"Apple" компани "Iphone X" загварын утасны үйлдвэрлэлийг зогсоож магадгүй

2018-01-22

"Apple" компанийнхан  ухаалаг гар  утасныхаа хамгийн  сүүлийн загвар болох "Iphone X"-ийн үйлдвэрлэлийг зогсоож  магадгүй  байна. Энэ нь  тус загварын  ухаалаг утасны  эрэлт муу  байгаатай  холбоотой гэнэ. Энэ  тухай  "KGI Securities"-ийн  шинжээч  Мин Чи Куо  хэвлэлд  өгсөн  ярилцлагадаа мэдээлжээ.

"Apple" компани энэ онд 25-30 сая "Iphone X"  дэлхийн зах зээл  дээр худалдаалагдана гэж тооцоолж  байсан. Гэвч  шинжээч мэргэжилтнүүд энэ тоо 18  саяас  хэтрэхгүй гэж  үзэж  байна.  Энэ нь шинэ  загварын ухаалаг утасны эрэлт дэлхий даяар тэр дундаа гол хэрэглэгчид нь байдаг  Хятадад муу  байгаатай  холбоотой  гэж тайлбарлаж  байна. Хятадуудын хувьд дэлгэцийн дээд хэсэгт хуваалт гаргасан нь нүүр царайгаар танигч болон урд талын камер байрлах ашигтай талбайг  багасгасанд  сэтгэл  хангалуун  бус байгаагаа илэрхийлцгээж  байгаа аж. 

Шинжээчид "Iphone X"-ийг "Apple"-ийн түүхэнд зах зээлд  гаргаад удаагүй байхдаа үйлдвэрлэлийг нь зогсоосон анхны ухаалаг утас болж магадгүй гэж үзэж  байна.  Ухаалаг утасны  энэ шинэ загвартай холбоотой шуугиант мэдээлэл өмнө  нь ч  бас тарж  байсан.  Тодруулбал,  программист Жонатан Левин  тус ухаалаг  утсанд нэвтэрч файлын системд  нь нэвтрэх  чадалтай  Либериос  программ бүтээснээ мэдэгдэж байсан  билээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй