БОАЖЯ ТИКА төсөлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2018-01-22

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ТИКА олон улсын төслийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Вэйсэл Чифтжи, дэд кординатор Баярам Полат нарыг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Вэйсэл Чифтжи ТИКА олон улсын төсөл нь өнгөрсөн онд л гэхэд Монголд эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, махны стандартыг сайжруулах зэрэг чиглэлээр 80 орчим төсөл хэрэгжүүлснийг дуулгаад цаашид аялал жуулчлал, байгаль орчны салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Мөн тэрбээр БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролтой ярьж тохирсон хэд хэдэн ажлын хүрээнд Налайх дүүргээс зүүн тийш 20 орчим километрийн зайд орших Эртний Түрэгийн хаант улсын сайд Тоньюкын хөшөө орчимд музей байгуулах ажлыг энэ жил эхлүүлэхээр болсныг танилцууллаа. Үүнээс гадна Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 1000-2000 халаагуурыг нийслэлийн гэр хорооллын иргэдэд БОАЖЯ-аар дамжуулан олгох боломжтой гэдэг шийдвэрийг төв байгууллагаас нь ирүүлсэн тухай хуваалцсан юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Монгол Улс ТИКА-тай өргөн хүрээнд хамтын ажиллагаа явуулж, туршлага хуримтлуулсан. Миний хувьд аялал жуулчлалын салбарын үйлчилгээний стандартыг сайжруулахын тулд орчин үеийн ариун цэврийн байгууламж, гал тогооны тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлийг жуулчны баазуудад өгч ажиллаж байна. Тиймээс та бүхнийг бидэнтэй хамтарч ажиллан Тоньюкын хөшөө орчимд хэрэгжүүлэх гэж буй төслийнхөө хүрээнд орчин үеийн нийтийн ариун цэврийн байгууламж байгуулах боломжийг судлана уу гэж хүсч байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд бид хэсэг хэсгээр нь бүсчлэн халаагуур тавих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд та бүхнээс ирүүлэх халаагуурыг хотын төвийн гэр хороолол болох Гандан орчмын 1700 айлд хүргэх боломжийг судлах саналтай байна” хэмээсэн юм.

Н.Цэрэнбат сайдын саналыг ТИКА олон улсын төслийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Вэйсэл Чифтжи хүлээж авч байгаагаа мэдэгдээд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу эмэгтэй нөхөр, дүү хоёроо хөнөөжээ
Болздоггүй хүндээ Валентины баяраар ил захидал зэргийг илгээх нь хүчирхийллийн нэг хэлбэр
О.Пүрэв дэлхийн аваргад өрсөлдөхөөр хүлгийн жолоо залжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор “тарган” ангилалд багтах болжээ
Хар тамхи борлуулагчдын арга нарийсчээ
Шүүхийн ажилтан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхийг худалдаалж байсан нь тогтоогджээ
Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд оролцоно
Экс ерөнхийлөгч юуны учир яаран гарч ирэв?
Христийн шашин сурталчлах үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын зөвшөөрлийг цуцаллаа
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгоно
Цахилгаан менингит өвчнөөр таван хүүхэд өвчилжээ
Мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас усалж байна
Филиппиний ерөнхийлөгч Дутерте улс орныхоо нэрийг солих хүсэлтэйгээ илэрхийлжээ
Их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчлав
Хүмүүнлэгийн тусламжаас татгалзсан Венесуэлийн ерөнхийлөгчийн үйлдэл АНУ-ыг бухимдуулав
Тувагийн талд шилжсэн Монгол цэргийн амь
Галзуу өвчний эрсдэлд өртсөн 29 тохиолдол бүртгэгджээ
“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар ярих тусам тохиолдол нь нэмэгдэж байна”
Саалийн үнээний тэжээлийн тунг хэтрүүлэн өгснөөс найман морь үхсэн гэв
Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 11268 дуудлага бүртгэгджээ