Х.Жүлдыз: Миний ерөнхий байдал Маралаагийн дүртэй 80 хувь төстэй

2018-01-19

 

МҮОНРТ, “Номадиа” пикчерсийн хамтын бүтээл “Хавар” уран сайхны 19 ангитай кино өдөр бүр гарч байна.  

Уг киноны найруулагчаар Л.Ариунжаргал, зураглаачаар Ж.Нямсүх, продюсероор Л.Нинжжамц, зохиолчоор Ч.Ханчулуун нар ажиллажээ.

МҮОНРТ-ийн хагас зуун жилд зориулагдсан уг киногоор залуу үзэгчдийг амьдралдаа амжилтад хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх, чармайх, хичээнгүй байхад нь урам зориг өгөх, мөн улс орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад уриалсан байна.

Гол дүрүүдэд эрч хүчтэй залуу жүжигчид тоглосноороо онцлог юм. Тодруубал, Х.Жүлдыз, Б.Анхбаяр нарын зэрэг уран бүтээлч тоглосон.

Тус киноноос үзэгч та багаасаа өнчирсөн залуу дунд сургуулийн дүүгээ өсгөхийн тулд өдөр, шөнөгүй сурч, ажиллаж амжилтад хүрэхийн төлөө бүх хүчээ дайчлан зүтгэж, тэмүүлж буйг харж байгаа. Мөн их сургуулиа дөнгөж төгссөн ч, сурсан мэдлэг боловсролоороо гэр бүлийн бизнесээ аварч байгаа охин, өнөөгийн санхүүгийн хямралыг даван туулахад төрөөс тусламж гуйх нь биш, харин хувийн хэвшил, хувь хүмүүсийн зүтгэл, итгэл, хайр, уйгагуй хөдөлмөр л Монголчуудыг өөртөө итгэлтэй болгож, аливаа саад бэрхшээлийг даван туулж, илүү сайхан ирээдүйг зорьж тэмүүлэхэд чиглүүлж буй залууг харж болно.

Ийнхүү тус киноны гол дүр буюу Маралаад тоглосон Х.Жүлдызээс цөөн асуултад хариулт авлаа.

-Өөрийнхөө тоглосон анхны киног дэлгэцээр үзэх ямар санагдсан бэ?

-Нээлтийн үеэр эхний ангиа үзсэн л дээ. Итгэмээргүй, ичмээр санагдсан. Хамт тоглосон хүмүүсээ харахаар хайр хүрээд л.

-Өөрийг тань кинонд тоглохоор зарим хүн дууны уран бүтээлээ орхив уу гэж бодож байх шиг. Нээрээ тэдний бодол шиг зүйл болж байгаа юм уу?

-Үгүй ээ. Би “Хавар” киноныхоо нэг дууг “Anemone” хамтлагт байсан найзтайгаа хамтарч дуулсан. Өөр ч дууны уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа.

-Дээрх кинонд тоглох саналыг хэн тавьсан бэ?

-Продюсер Хашаа анх санал тавьсан. Түүний дараа зохиолыг нь уншихад маш их таалагдсан. Манай залуучуудын дунд уг кинонд гардаг шиг үлгэр дууриаллаар мессеж өгөх хэрэгтэй байх гэж бодоод тоглосон. Тэгээд ч өөрийгөө сорьж үзэхийг хүссэн.

-Баян айлын охин болж тоглоход ямар санагдаж байна вэ?

-Би өөрийгөө баян гэж боддог. Гэхдээ эд материалын хувьд биш шүү. Миний тоглосон Маралаагийн дүр бол мөнгөөр бүхнийг шийддэг. Мөнгөний үнэ цэнийг ч ойлгодоггүйн зэрэгцээ хэн нэгнийг сэтгэлээсээ хайрлаж үзээгүй хүйтэн, хөндий сэтгэлтэй. Гэвч нэгэн залууд дурласнаар бүхнийг ойлгож төгсдөг.

-Гэхдээ Маралааг хувь хүн талаас тань харьцуулбал хэр төстэй вэ?

-80 хувь төстэй. Шударга зантай нь надтай илүү адилхан. Тэгээд ч тэр байдал нь надад таалагдсан. Миний эгчийн дүрд тоглосон Уянгаа ч мөн адил надтай адилхан байсан нь сонин шүү. Хүмүүс “Та хоёр ямар ижилхэн юм бэ. Яг л төрсөн эгч, дүүс шиг” гэж байсан.

-Ээжийн тань дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь тоглосон. Гавьяат өөрт чинь хэр их тусласан бэ?

-Маш их тусласан. Ж.Оюундарь эгч дэвтэр дээрээ зохиолоо биччихдэг юм билээ. Тэгэхээр нь би ч гэсэн тэгж бичсэн. Тэгэх нь илүү дэмтэй юм билээ. Энэ киноны дараа би шинэ жилийн сэдэвт, инээдмийн “Гацуурхан” кинонд тоглохдоо зохиолоо мөн адил дэвтэр дээрээ бичсэн. Яг үнэндээ би нэг их кино үздэггүй. Гэтэл сүүлийн үед нэлээн үздэг болоод байгаа. Тэгсэн ихэнх кинонд Ж.Оюундарь эгч тоглосон байдаг юм билээ.

-Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Намайг ойлгож, хичээгээрэй л гэж захисан. Үзэж байхдаа ч маш их урам өгч байгаа.

-Зураг авалт хэдэн сар үргэлжилсэн бэ?

-Гурав. Өглөөнөөс орой болтол зураг авалттай байсан болохоор нэлээн ядарсан. Өглөө босоод л нүүрээ будна. Ихэнх зураг авалт хотод хийгдсэн. Гэхдээ л анх удаа кинонд тоглосон надад маш хэцүү санагдсан.

-Киноны нэрний утга юуг илэрхийлж байгаа вэ?

-Хэн нэгэн хайр сэтгэлтэй учраагүй байхдаа өвөл шиг хүйтэн байдаг бол хайртайгаа учрахаараа хавар шиг дулаахан болчихдог гэсэн санааг агуулсан. “Юнивишн”-ээр киногоо үзэж дууссаныхаа дараа зураг авалтаа дахиж эхнээс нь хиймээр санагдсан. Алдаагаа олчихсон байсан болохоор тэр байх л даа.

-“Хавар” кинонд гардаг шиг хэрвээ чамд хэн нэгэн баян залуу гэрлэх санал тавьбал түүнийг сонгох уу эсвэл сэтгэл зүрхээ дагаад ухаалаг хэрнээ амьдралын боломж муутайд нь зөвшөөрөх үү?

-Амьдрал гэдэг бидний харж байгаагаас өөр байх. Тэрийг хэн ч таашгүй.

-Таныг ээжтэйгээ амьдардаг гэж сонссон. Хэр их шүүмжилсэн бэ?

-Ээжээсээ гадна хоёр ахтайгаа амьдардаг. Манайхан надад маш их урам өгсөн. Манай ээжийг Жаянагүл гэдэг. Би хотод төрж, өссөн болохоороо аялга байдаггүй. Миний нэрийг аав маань өгсөн. Монголоор Од гэсэн утгатай.

-Зарим залуу сонирхож байгаа байх. Найз залуутай юу. Кинонд тоглосноос хойш хайрын мессеж хэр их ирсэн бэ?

-Найз залуугүй. Ямартай ч фэйсбүүкийн хаягаар танилцах хүсэлт маш их ирсэн байсан. Гэхдээ би нүүр номоо нэг их ашигладаггүй. Инстеграмаараа хааяа зочилдог.

 

Ж.НАМУУН: ДУУГ НЬ ДУУЛАХ ГЭЖ УУЛЗААД БҮР КИНОНД НЬ  ТОГЛОЧИХСОН 

-“Хэрлэнгээр сонин сайхан их биз дээ. Уран бүтээл өндөр үү” гээд олон хүн асуусан байх. Энэ нэрэндээ хэр их дассан бэ?

-Би Марал хэмээх гол дүрийн эмэгтэйн хамгийн сайн найз Хэрлэнгийн дүрд тоглосон. Анх удаа олон ангит уран сайхны кинонд тоглосондоо сэтгэл хангалуун байна.  

-Намуун, Хэрлэн хоёр амьдрал дээр хэр зөрчилддөг вэ?

-Миний мэргэжил дуучин л даа. Уг киноныхоо “Бороо”, “Хэлээч”, “Helly, good bye” гэсэн гурван дууг дуулсан. Киноны уран бүтээлчид эдгээр дууг дуулуулах хүн хайж байхдаа надтай танилцаж, тоглуулах санал тавьсан. Миний өөрийн байр суурь Хэрлэнг бодвол арай намбалаг, буурь суурьтай. Харин миний дүр бүр эсрэгээрээ. Өмнө нь би “Unibers best songs” наадмын шилдэг 25 оролцогчийн нэг болж байсан. Ер нь дуулах шугамаараа уг кинонд тоглосон. Найруулагч анх надад хэлэхдээ “Чиний дүр бага зэрэг хөнгөн, аливааг хийсвэрээр ханддаг. Нэг үгээр хэлэхэд, амьдрал мэдэхгүй 20 орчим насны охидууд шиг. Гэхдээ сайн найздаа ямар ч үед нэг тал болж зогсох чанарыг илтгэнэ” гэж хэлсэн.

-Тэгэхээр “Нэг сумаар хоёр туулай буудна” гэгч болж дээ ...

-Тийм. Азтай, одтой гэх үү дээ.

-Улаан өнгөөр үсээ будсан байсанд чинь нэг сөрөг яриа гарсан байсан л даа. Тэр найруулагчийн шийдэл байв уу?

-Тийм, найруулагч хэлсэн. Мөн тод өнгийн хувцас өмсөх, янз бүрийн зүүлт зүүх гэх мэт. Гэхдээ аливаа уран бүтээл сайнтай, муутай байдаг. Ийм яриаг дараагийн уран бүтээлдээ тусгах нь уран бүтээлч хүний үүрэг. Ямартай ч миний үсэнд анхаарсан тэр хүнд баярлалаа.  

-Жүлдыз та хоёр өмнө нь хэн хэнийгээ таньдаг байсан уу?

-Үгүй. Кино зураг авалт эхлэхээс өмнө буюу 2017 оны наймдугаар сард СУИС-ийн Болормаа багшаар бэлтгэл хийлгэхдээ танилцсан.

-Ярилцсанд баярлалаа. Та хоёрын цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй