2018-01-19
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээнийг (УАШТ) нэгдүгээр сарын 15-19-ний хооронд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгууллаа.
Энэ удаагийн УАШТ-д хот, хөдөөгийн эрэгтэй 26, эмэгтэй 10 багийн тамирчид оролцлоо. Энэхүү тэмцээн сагсан бөмбөгийн спортыг үргэлж дэмждэг, эгнээнээсээ Монгол улсын шигшээ багт багтдаг шилдэг тамирчдыг төрүүлсэн “Отгонтэнгэр” их сургуулийн нэрэмжит болгон зохион байгуулагдсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогч болох М.Өлзий-Орших, н.Цэлмэг болон н.Булган нарыг тус сургуульд үнэгүй суралцах эрхээр шагнажээ.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэй:
Эмэгтэй:
Шилдэг тоглогч:
Шилдэг дасгалжуулагч:
Гарааны таван тоглогч:
Эрэгтэй: Төвийн тоглогчоор Батзаяа (Завхан), хүчний тоглогчоор н.Ихбаяр (Багануур ST), довтлон тоглогчоор н.Мөнхтөр (“Ирээдүй” цогцолбор), хамгаалан тоглогчоор н.Мөнх-Оргил (Говьсүмбэр), холбон тоглогчоор н.Дашравдан (“Ирээдүй” цогцолбор)
Эмэгтэй: Төвийн тоглогчоор Булган (Хан-Уул), хүчний тоглогчоор н.Эрдэнэ-Од (Дархан-Уул), довтлон тоглогч н.Гэрэлмаа (Баянгол), хамгаалан тоглогч н.Болортуяа (Дархан-Уул), холбогчоор н.Анужин (Дархан-Уул) тус тус шалгарсан байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд