Монгол кино төсөл “Азийн кино хөрөнгө оруулалтын форум”-д өрсөлдөнө

2018-01-18

Энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулах гэж буй “Хонг Конг- Азийн кино хөрөнгө оруулалтын форум”-д Монгол кино төсөл анх удаа шалгарчээ.

Тус форумд шалгарсан 25 төслийг албан ёсоор зарлахад Монголын найруулагч О.Баасанжаргал, продюсер Б.Өсөхбаяр нарын хамтран бүтээсэн “Үйлийн үрийн цоорхой” төсөл Монгол улсаас анх удаагаа шалгарсан байна. Уг шалгаруулалтад дэлхийн 13 орны 360 гаруй төсөл өрсөлдсөнөөс Монгол, Камбож, ОХУ-ын уран бүтээлчдийн төсөл анх удаа шалгарчээ. Ингэснээр Монголын кино уран бүтээлчид олон улсын хэмжээнд өрсөлдөн, кино төсөлд хөрөнгө оруулалт босгох, нэр хүнд бүхий продакшин компаниудтай хамтран ажиллах боломж нээгдэж байгаа ажээ.

“Хонг Конг-Азийн кино хөрөнгө оруулалтын форум” нь Азийн хамгийн нөлөө бүхий кино санхүүжилтийн платформд тооцогддог бөгөөд жил бүр 30 гаруй орны 1000 гаруй тэргүүлэх хөрөнгө оруулагчид, продюсерүүд, дистрибьютерүүд, худалдан авагчдыг чадварлаг кино уран бүтээлчидтэй холбон, тэдэнтэй хамтран ажиллах гүүр нь болж өгдөг байна. Өнгөрсөн жил буюу 15 дахь удаагийн форумд кино уран бүтээлчид 204600 ам.долларын сантай 14 шагналын төлөө өрсөлджээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй