”Пёнчан-2018” олимпийн оролцогчид бүгд Samsung Note 8-тай болно

2018-01-17

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани ирэх сард болох Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд оролцох бүх тамирчид, албаны хүмүүст Galaxy Note 8 гар утасныхаа тусгай загварыг бэлэглэхээр болсноо өнөөдөр зарлажээ. Хоёрдугаар сарын 9-25-ны хооронд Олимпийн наадам Сөүлээс зүүн зүгт 180 км зайтай орших Пёнчанд болох юм.

Олимпийн оролцогчдод тараах 4,000 тусгай загварын гар утсыг олон нийтэд худалдаалахгүй. Өвлийн улирлыг билэгдсэн цагаан өнгөтэй, 6.3 инчийн Note 8-ын ар талд алтлаг металлаар олимпийн таван цагиргийг сийлсэн байх гэнэ. Мөн бэлгийн утсанд Олимпийн наадмын ханын зурагнууд (wallpaper), тэмцээнүүдийн хуваарьтай аппликэшн суулгажээ.

64GB багтаамжтай Galaxy Note 8 нь Өмнөд Солонгосын зах зээлд 1.09 сая воноор ($1,023) худалдаалагддаг юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Удаан хүлээгдсэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн тийзний үнийг бууруулах тухай хэлэлцээр хийгдэж байна
Гахайн мялзан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргүүллээ
НҮБ-ын гурван ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байсан гэжээ
БОКС: Канело Алварес – Даниель Жэкобс нар тулна
Фэйсбүүк Оростой холбоотой 500 гаруй хаягийг хаажээ
Сандра Буллокийн гол дүрд нь тоглосон "Bird Box" кино ч "Netflix"-ийн орлогыг таамагласан хэмжээгээр өсгөж чадсангүй
2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил хамгийн их гарчээ
Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа
“Good Price", "Номин" супермаркетууд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн борлуулж байжээ
Алхалт нь илүүдэл жингээс сэргийлж чадна
Кисэносато: Монгол сүмочдод баярлаж явдаг
Монголчууд цагаан сард зориулж дунджаар 357 тэрбум төгрөгийг гадагш гаргаж байна
0-5 настай хүүхдээ эмчлүүлж буй эцэг, эхэд 3-5 хоногийн ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгох тогтоол гаргалаа
Кенийн нийслэлд террорист халдлага үйлджээ
"0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй"
Кадиллак хамгийн анхны цахилгаан автомашины зургийг ил болгов
Инженерийн чиглэлээр Украйн, Анагаахын чиглэлээр Унгарт сурч болно
Хиймэл үүл үүсгэж, агаарын бохирдлыг бууруулна
Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав
Кисэносато аварга зодог тайлна