Гадаад худалдааны бараа эргэлт 10,5 тэрбум ам.долларт хүрчээ

2018-01-17

Монгол Улс 2017 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.2 тэрбум америк доллар, импорт 4.3 тэрбум америк долларт хүрлээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 2.3 (27.3%) тэрбум америк доллар, үүнээс экспорт 26.1 хувь буюу 1.3 тэрбум ам.доллараар, импорт 977.3 сая ам.доллар буюу 29.1 хувиар тус тус өссөн байна. 

Гадаад худалдааны тэнцэл 2016 онд 1.6 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2017 онд өмнөх оноос 307 (19.7%) сая америк доллараар нэмэгдэж, 1.9 тэрбум америк долларт хүрчээ.

Экспорт 2017 онд өмнөх оноос 1.3 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум америк доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өмнөх оноос 977.3 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 261.6 сая америк доллар, үүнээс

  • Дизелийн түлш 173.1 сая америк доллар
  • Автобензин 51.1 сая америк доллар
  • Машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 240.5 сая америк долла
  • Тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 187.1 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 122.9 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.6 хувийг эзэлж байгаа бол импортын 67.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна гэж Үндэсний статтистикийн хорооноос мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй