Тэнгэрт өргөсөн ширхэг арвай шар үхрийн дайтай

2018-01-16

Монголчууд бид уулыг “өндөр хайрхан”, усыг “далай ээж”, нутаглаж буй газраа “баян хангай” хэмээн хүндэтгэдэг байгаль эхээ хамгаалах уламжлалт ёс заншилтай ард түмэн билээ. “Их засаг хууль”-д голын усанд хувцас угаахыг хориглож, зөрчвөөс хатуу шийтгэнэ хэмээн сануулсан байдаг нь үүнийг нотлох аж. Харамсалтай нь нийгмийн хөгжлийг дагаад энэхүү уламжлалт ёс мартагдав. Жил бүрийн цагаан сараар, хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс, шинийн арван тавны өдрүүдэд Монголчуудын тахиж шүтдэг овоо бүр архины шил, сүүний сав, гялгар уут, хуванцар саванд дарагдаж, хадаг, дарцгаар моддыг ороодог дүр зураг харагдах болов. Хийморио сэргээж, хүслээ шивнээд овоонд өргөсөн архи, сүүний саваа аваад буудаг хүмүүс бий. Гэхдээ овоог хогийн цэг болгодог,  ёсоо гэсэн Монголчууд бидний дунд бас байна.

Өнгөрсөн жилийн цагаан сараар эрийн хийморь сэргээдэг хэмээн шүтэж ирсэн Шилийн богд хайрхан хогондоо дарагдсан. Есөн үеэр зассан тавагтай идээгээ хайрханд авчирч хаясан зургийг олон хүн харсан санагдана. Тэнгэрт өргөсөн ширхэг арвай шар үхрийн дайтай. Өргөл багаддаггүй гэж өвгөд сургасныг өнөө үеийнхэн мартаж орхижээ. Есөн үе зассан идээнээсээ дээжийг нь авч хайрхандаа өргөдөг болохоос цамаархаж бүгдийг нь ууланд авчирч хаядаг монгол ёс үгүй. Энэ бидний байгаль эхээ хамгаалах уламжлалт ёс заншилтай зөрчилдөнө. Овоонд мөнгөн дэвсгэрт, таяг, машины руль, учир нь үл мэдэгдэх эд зүйл өргөж буйг шашин талаасаа ч буруу гэдгийг лам, бөө нар хэлээд байгаа юм.

Хадаг уясан мод дунджаар 15 жилийн дараа ургахаа больж, үхэж эхэлдэг байна. Хийморио сэргээх, амьдралаа даатгах зорилгоор хадаг уяагүй бол 700 гаруй наслах боломж модонд байдаг. Хийморио сэргээхийн тулд амьд байгалийг бүү сүйтгээрэй. Цагаан сараар монголчууд олон тооны хадаг болон дарцгийг байгальд хаяж, модонд уядаг болохыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулдаг болоод удаж байна.

Гялгар уут байгаль дээр 100-400 жил болж байж задарч устдаг. Устгаж алга болтлоо химийн хорт хий ялгаруулж агаар болон хөрсийг бохирдуулсаар байдаг. Тиймээс энэ жил дор бүрнээ үүнийг тунгааж байгальд хог хаяж буй хүмүүст шаардлага тавья. Уул овоонд мөргөхдөө уламжлалт ёсоо санаж хотол олноороо сайхан шинэлье.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй