Өнөөгийн түүхийг бүтээлцсэн Фронт Бадам Увс аймгийн Өмнөговь сумынх

2018-01-14

- Бидний цөөхөн Монголчууд -

Энэ цагийн түүхийг ирээдүй хойчдоо үлдээх зорилготой Бидний цөөхөн монголчууд төслийн багийнхан Увс аймгийн Бөхмөрөн, Өлгий сумуудад ажиллачихаад Өмнөговь сумруу хүлгийн жолоо заллаа.

Цаг нартай уралдаж цагийн байдлыг үл ажран явдаг манай төслийнхөн гурван машинтай давхисаар шөнийн 00:00 цагтай уралдаж тус суманд очиход нутгийн удирдлагууд биднийг замаас тосон угтаж гэрэл гэгээ цацарсан цэцэрлэгийн өргөөнд очлоо.

Ер нь сумдад тэр болгон зочид буудал байгаад байдаггүй ховор гэдгийг энд дурдмаар. Бид ч 10-н хүний бүрэлдэхүүнтэй явдаг баг хамт олон учраас энэ аяллын туршид айлд байрлана хуваагдаад, ихэнх дээ сургуулийн дотуур байранд байрладаг гэхүү дээ. За энэ ч яахав. Мишоктойгоо хаана ч унтчихдаг хээгүй улс юм даа.

Энэ удаад эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн нэгэн өргөөнд байрлалаа. Ажлаа төлөвлөөд маргаашийн мандах нартай уралдан босоцгоож зургандаа гарцгаасан юм. Бидний хамгийн эхэнд очсон газар Өмнөговь сумын төв талбай болох  төр нийгмийн зүтгэлтэн Бугын Дэжидийн талбай байлаа.

Тэнд хүүхдүүд цэцэг өргөж байв.  Учир нь 1000 гаруй сурагчтай тус сумын сургуулийн 100 гаруй хүүхэд чуулж байв. Үүнд хүүхэд, хөгшид, дарга цэрэггүй их ач холбогдол өгч  оролцож байсан учир ихэд сонирхол татлаа. Тэгсэн Өмнөговь суманд 4 дахь удаагаа  зохион байгуулагдаж буй чуулга уулзалт юм байна. “Хөгжлийн түлхүүр хүүхэд бидний оролцоо” сэдэвтэй. Үүгээрээ сумандаа тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж шийддэг.

Шийдэгдсэн асуудал нь:

  • Сумынхаа хог хаягдлыг шийдсэн.
  • 7 хоног бүрийн 5 дахь өдрийг архигүй өдөр болгосон.
  • Сумынхаа соёлын төвийг мини кино театртай болгосон.
  • Хөгжлөөс хоцрохгүйн тулд сумаа Wi-Fi-тай болгосон гээд үүнийг нь сумын засаг дарга Р.Төмөрчөдөр ажил хэрэг болгож шийддэг юм байна. Хүүхдийн дуу хоолой хүчтэй нөлөөлдөг сум санагдлаа.

4000 гаруй хүн амтай Увс аймгийн Өмнөговь сум цэцэрлэгт хүрээлэнтэй. Хүүхдүүд нь сагс тоглоод л  залуу хос хөтлөлцөн алхах нь сумандаа сайхан амьдарч буй  тод жишээ гэлтэй дүр зураг харагдаж байлаа. Бас нэг онцлох зүйл нь хашаанууд нь жигд өнгө дагуу харагдах нь тус сумын өнгө төрх, гудамж талбайг цэвэрхэн цэгцтэй харагдуулж байлаа. Сумандаа анхдагч “Дэвшил” гээд хувийн сургуультай.

Бидний байрласан цэцэрлэг гэхэд шинэхэн барилга. Сум гэхээрээ л хуучин барилга байшинтай байх албагүй гэдгийг тэд халж чадсан байна. Тэртээх 1958 онд  3-н гэртээ байгуулагдаж байсан  Өмнөговь сумын “Энхрий багачууд” хүүхдийн цэцэрлэг 2015 онд 75 хүүхдийн шинэхэн цэцэрлэгтэй болж.

Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн ёс заншлаа өвлүүлэн үлдээхийн тулд орчин үеийн сургалтын арга барилтай хослуулан сургалтаа явуулдаг гэдгээ тус цэцэрлэгийн арга зүйч багш Ц.Цэрэнжав бидэнд хэлж хүүхдүүддээ хичээл зааж буй арга туршлагаасаа ч харуулав. Мөн   юмханаар юм гээд хэлчихмээр гадаах талбайгаа тохижуулчихаж. Нэг багш 10 ширхэг дугуй авчрах үүрэг аваад 58 ширхэг тоглоом гадаах талбайдаа хийчхэж. Хүүхдүүд аюулгүй орчинд тоглох ёстой учир төмрөөр хийсэн нэг ч тоглоом байхгүй гэнэ.

Хөгжлөөс хоцрохгүйн тулд хүүхэд залуус нь шинийг санаачилж, хүн ард нь дор бүрнээ хөдөлмөрлөн зүтгэж буй    Өмнөговь сум нь 1974 онд Увс аймагтаа анх удаа Буман хонины баяр хийж байсан малын хишигтэй нутаг юм. 1924 онд байгуулагдсан, хуучнаар Дөрвөд далай хан аймгийн Бишрэлт засгийн хошуу. Холбоо, Улиаст, Орлого, Баянгол, Намир гэсэн 5 багийн нийт 1068 өрхөд 4320 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхнээсээ 4-д, газар нутгийн хэмжээгээр 7-д ордог.

Тус сумын хүндэтгэл хайрыг хүлээсэн нэгэн эрхэм хүндтэй хүнээрээ тэд бүгд бахархдаг. Түүнийг Фронт Бадам гэхээр хэн хүнгүй дурсан ярина. Энгэлийн Бадам нь  1908 онд Чандмань уул аймгийн Өлзийжаргалант сум  /Одоогийн Увс аймгийн Өмнөговь сум 8-р баг/-ын нутагт малчин ард “Галууд” овгийн Энгэлийн гэр бүлд 2 дахь охин нь болон мэндэлж хүүхэд ахуй насаа эцэг эхийн гар дээр бусдын адил хурга, тугал хариулан өнгөрүүлж.

Улмаар 1928 онд нэг нутгийн Тугтан овгийн Дүүдээгийн  Мягмартай гэр бүл болж гал голомтоо  бадрааж. Тэдний эцэг эх мал хөрөнгө сайтай, малч удмын хүмүүс байсан ба Мягмарынх гэдэг айл мал сүрэг жилээс жилд өсөн үржих тухайн үеийн төр засгаас оногдуулсан төлөвлөгөөт даалгаврыг  тогтмол биелүүлж  нутаг усандаа нэртэй сайн малчид болцгоожээ.

Э.Бадам нь 1952 оныг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын 8-р баг түүнээс хойш Наранбулаг сумын харьяат болж насан өөд болтлоо тус сумын ард түмний дунд сайн сайхан ажиллаж амьдарч байжээ. Хавар зун намрын улиралд Увс нуурын хөвөө, Тогтохын шил, Их шар бүрд, Намирын эхэн, Олон нуур зэрэг өвс ногоо тэгширсэн сайхан нутгуудаар  голлон нутаглаж, өвөлдөө Намирын түнгэ, Баруун улаанууд, Мянгадын шил, Шийзэгтэйн шил зэрэг газруудад отор нүүдэл хийдэг байсан.

1941 онд нөхөр Мягмар нь насан өөд болж өнчин 4-н хүүхдээ хүний зэрэгт хүргэх, мал ахуйгаа маллах, өрх толгойлсон эмэгтэйн  хүндхэн ачааг  үүрэх болсон ба үр хүүхдээ хүний зэрэгт хүргэж, мал сүргээ арвин ихээр өсгөн, төлөвлөгөөт даалгавраа тогтмол биелүүлэн бусдыгаа  манлайлж 2154 толгой малтайгаар БНМАУ-ын Засгийн газрын 1946 оны 09-р сарын 06-ны өдрийн 182-р  тогтоолоор Улсын алдарт сайн малчин цол, мөнгөн тоногтой альбом, 12 чий  эрээн майхан, “1000-н малтан” гэсэн үсэг бүхий гурван бүслүүртэй агар хувингаар шагнуулжээ.

Тэрээр эх орны дайны гал дүрэлзэж  Монгол түмний сэтгэлийг түгшээсэн 1941 оны зун, багийн хуралд очсон залуу бүсгүй Э.Бадам  Зөвлөлтийн Улаан армид туслах тухай  төвийн төлөөлөгчийн яриаг сонсоод цугларсан олны дундаас босож Улаан Армид ялалт хүсэж эр нөхөртэйгөө ярьж  амжаагүй  ч энэ удаа “эрх” зээрд морио шилдэг 10 агт морьдын хамт , биет төгрөг 10000 бэлэглэе!  

Эрх чөлөө, эх орноо гэсэн сэтгэлээр ах дүү Зөвлөлтийн улаан армид тусалцгаая гэж бусдыгаа уриалж байжээ. Ийнхүү Улаан армид туслах хөдөлгөөн өрнөж байсан 1941-1945 оны хооронд Эх хүний энэрэнгүй өгөөмөр сэтгэлээр 3  удаагийн тусламжийн арга хэмжээнд нийт 1600 хонь, 16 атан тэмээ, 10 агт морь, 10000 төгрөг бэлнээр тусламж болгон өгч байж. Ийнхүү Монгол – Зөвлөлтийн ард түмэнд Фронт Бадам  хэмээн хүндлэгдэн дуурсагддаг , өнөөгийн энх амьдралын түүхийг бүтээлцсэн гавьяатан , өгөөмөр сэтгэлт эх энэ сумын иргэн байжээ.

Эх сурвалж: GOGO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй