Н.Цэрэнбат: Агаарын бохирдлын асуудлыг улс төржүүлэх хэрэггүй

2018-01-12

Bloomberg TV Mongolia телевизийн санаачилсан “Утаагүй Улаанбаатар” форум “Блью Скай” зочид буудалд боллоо. Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпорацитай хамтран зохион байгуулсан уг форум Орон сууц-цэвэр агаар, Орон сууц-зах зээл, Орон сууц-тогтвортой санхүүжилт гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд үргэлжилсэн бөгөөд хэлэлцүүлэг хэлбэрээр явагдсан юм.

Тэгвэл форумын эхний сэдэв болох Орон сууц-Цэвэр агаар хэлэлцүүлгийн панелистаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцлоо. Мөн бусад панелистаар Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү, ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, эдийн засагч Ч.Хашчулуун, Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцсон юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд салбарын яам ямар бодлого баримталж байгаа, холбогдох бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, бусад панелистуудтай санал солилцсон юм.

Тэрбээр “Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг батлуулсан. Уг хөтөлбөрт агаар болон орчны бохирдлыг бууруулахад ямар ажлууд хийх талаар нарийн тусгаж өгсөн. Хөтөлбөрийн дагуу ажлаа хийгээд явж байна. Хөтөлбөр богино, дунд, урт хугацаанд хэрэгжинэ. Одоогийн байдлаар богино хугацаанд хэрэгжих ажлууд шат дараатай, төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Агаар, орчны бохирдол бол улстөржүүлэх асуудал ерөөсөө биш. Би үүнийг удаа дараа хэлж байна. Утаагүй зуух, цахилгаан халаагуурыг бас л нэг шахаа мэтээр тайлбарлаж, буруу ойлголтыг олон нийтэд өгөөд байх юм. Ямар ч тийм асуудал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Утаагүй зуухны хувьд зорилтот бүлэгт л тараана. Гэр хорооллын нийт айлд тараах гээд байгаа юм биш. Зорилтот бүлэг гэдэг нь хог хаягдал, дугуй түлж байгаа хэсгийг хэлж байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Цахилгаан халаагуурын хувьд агаарын бохирдол хамгийн их бүсэд байдаг сургууль, цэцэрлэгт эмнэлгийн хүүхдийн тасагт тавих юм. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй байна. Энэ бол дээр хэлсэнчлэн Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт заасан богино хугацаанд хэрэгжүүлэх ажил. Бодит үнэн бол энэ. Цэвэр агаар санг 2015 онд татан буулгасан. Ингэснээр агаарын бохирдолтой холбоотой санхүүжилтыг улсын төсвөөс гаргадаг болсон. Түүнээс өмнө агаарын бохирдол хамгийн их байсан үед буюу 2011 онд 31, 2012 онд 45 тэрбум төгрөг Цэвэр агаар сангаас гарган, зарцуулсан байдгийг та бид мэдэж байгаа. Харин сүүлийн гурван жилд энэ чиглэлд дунджаар 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 3.3 тэрбум төгрөг нь шөнийн цахилгааны тариф тэглэсэнтэй холбоотойгоор татагддаг. Үлдсэн 1 тэрбум гаруй төгрөгийг яг үндсэн асуудалдаа буюу судалгаа хийх, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг ажилд зарцуулдаг гэсэн үг. Одоо холбогдох яам, агентлаг, байгууллагууд хамтран хаана, ямар ажил хийхээ тодорхойлоод ажиллаж байна. Гол нь улстөржүүлэлгүй ажлаа урагшлуулмаар байна” гэв.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй