30 гаруй Монгол хүүхдэд амьдрал бэлэглэсэн Ку Бён Согийг Алтан гадас одонгоор шагналаа

2018-01-12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ку Бён Согийг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа өнөөдөр гардуулан өгч, Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосон юм.

Зарлигт:

“Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, Нээлттэй эмч нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ку Бён Согийг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Ку Бён Сог нь 1997 онд Монгол Улсад анх удаа ирж ажилласан үеэсээ хүн амын дунд өвчлөл өндөр байгааг судалж, хүмүүнлэгийн ажлыг санаачлан эхлүүлсэн байна. Улмаар БНСУ-ын Нээлттэй эмч нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй 20 жил хамтран ажиллажээ. Нийгэмлэг нь манай улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажилладаг байна.

Ингэхдээ нэн ядуу, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн иргэдийг БНСУ-ын эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан байна.

Мөн Эрүүл мэндийн чиглэлээр хүмүүнлэгийн ажлыг Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зуунбүрэн сумд, Налайх дүүрэг, Баянзүрх дүүрэгт  зохион байгуулж, 30 гаруй хүүхдийг БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулж амьдрал бэлэглэн, 54,000 гаруй хүнийг эрүүл мэндийн эмчилгээ, оношилгоонд хамруулсан байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхоролын хажууд залуу гишүүд ичиж амьдар
НҮБ Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг буруушаав
Манай улсын бүртгэлтэй ажилгүй иргэд 24.2 мянгад хүрчээ
"У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүүдээ 1.3 тэрбумын зээл авч өгсөн"
Г.Угалзцэцэг дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
Эрүүл мэнд минь баяртай
Онцгой байдлын газрын баг тамирчид алтан медалийн эзэд боллоо
Эрдэмтэд 1,200 метрийн гүнд орших Mercer нуурыг судална
“Их 20”-ийн чуулганаас хоцорсны дараа Германы засгийн газар канцлерьтаа шинэ онгоц авахар шийджээ
АНУ-д баривчлагдсан “тагнуулч” эмэгтэйг суллах уу?
Агаарын бохирдолтой холбогдуулан НҮБ-аас хариу мэдэгдэл гаргажээ
“Авьяаслаг монголчууд-3” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
Зуун айл орчимд агаарын бохирдол хамгийн их байна
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮ-чин
Сагсчид агаарын бохирдлыг эсэргүүцэж, ХАР МАСК зүүжээ
Элчин сайд Г.Ганболдын хүсэлтээр эмчилгээний 41 мянган ам.долларыг чөлөөлсөн албан бичиг ил болжээ
Vivo хоёр талдаа дэлгэцтэй утсаа албан ёсоор танилцуулав
“УБТЗ”-ын удирдлагыг Оросын тал авах уу?
Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноов
”ШАНГРИЛЛА” зочид буудалд АНУ-ын тагнуулын ажилтанамиа алджээ