2018-01-11
Африкийн өмнөд хэсгийн Зимбабве улсаас анхны тэрбумтан мэндэлжээ. Форбс сэтгүүлийн мэдээлснээр харилцаа холбооны компанийн үүсгэн байгуулагч, 57 настай Стив Масийвагийн хөрөнгө $1.7 тэрбумд хүрсэн байна.
Масийва нь Зимбабвегийн гар утасны үйлчилгээ эрхлэгч Econet Group-ийн гол эзэмшигч бөгөөд санхүү, даатгал, электрон худалдаа, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, Кока Коланы үйлдвэр, зочид буудал зэрэг олон салбарт хөрөнгө оруулжээ.
Өнгөрсөн онд түүний компанийн хувьцааны үнэ эрчимтэй өссөөр эзнээ дэлхийд данстай тэрбумтан болгосон байна. Масийва нь Econet-ийг 1993 онд байгуулж, 1998 онд Зимбабвегийн засгийн газраас үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх лиценз авсан ажээ. Тухайн үед Зимбабвегийн ард иргэдийн 70 хувь нь утасны хонхны чимээг огт сонсож үзээгүй байсан гэдэг.
Тэрээр эхнэр Цицигийн хамт боловсролын сан байгуулж, орон даяар 40,000 сурагч, оюутны сургалтын төлбөрийг дааж байв.
2013 онд тэд Ambassador Andrew Young Scholarship нэртэй $6.4 саяын тэтгэлгийн сан байгуулж, Африк оюутнуудыг АНУ-д сургаж эхэлсэн байна. Сангийнхаа нэрээр нэрлэсэн Эндрью Янг нь АНУ-аас НҮБ-д суух элчээр ажиллаж байсан олон улсын иргэний хөдөлгөөний зүтгэлтэн юм.
Эх сурвалж: Forbes
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд