2018-01-11
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп татварыг бууруулах шийдвэр гаргасныхаа дараа анх эерэг үр дүнгээ танилцууллаа.
“Toyota”, “Mazda” компани тус улсын Алабама мужид автомашины үйлдвэр байгуулахаар болсон тухай тэрбээр жиргэсэн байна. Трамп “Татварын хөнгөлөлт үзүүлж, зохицуулалтыг илүү хялбаршуулсны дараа АНУ-д хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Сайн мэдээ гэвэл “Toyota”, “Mazda” компани Алабама мужид 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 4000 ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд туслахаар боллоо” гэжээ.
Трамп компаниудад дарамт болдог асуудлуудыг шийдвэрлэх арга замаар хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байрыг нэмэгдэнэ гэж саяхан хийсэн мэдэгдэлдээ дурдсан юм. Тэрбээр 2018 оныг АНУ-ын хувьд хөрөнгө оруулалтыг дэмжсэн жил байх болно гэж зарласан билээ.
АНУ-ын Конгресс сүүлийн 30 жилийн хугацаанд хөндөгдөөгүй байсан татварыг шинэчлэх асуудлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард шинэчлэн баталсан юм. Ингэснээр тус улсын дотоодын компаниудын үйл ажиллагаа өргөжиж, гадаадын компани үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй асуудал арилна гэж хууль санаачлагчид мэдэгдэж байв.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд