2018-01-10
Автомашин үйлдвэрлэгч Японы Тоёота компанийн сүүлд бүтээсэн автомат жолоодлоготой автомашины шинэчлэгдсэн төхөөрөмж эргэн тойрондоо 200 метрийн орчныг ажиглах боломжтой болсон байна. Тус төхөөрөмжийг "Lexus LS 600hL" автомашинд суурилуулан туршжээ.
Үүнийг Тоёото Ресээрч Институт нэртэй Америкийн томоохон үйлдвэрлэгч байгууллага бүтээсэн байна. Энэ удаад маш олон тооны радарын төхөөрөмж, камеруудыг суурилуулж өгсөн байна. Платформ 3,0 нэртэй тус технологийн анхны хувилбарыг өнгөрсөн онд танилцуулж байсан бол энэ удаад илүү дэвшилтэт технологи болгон нэмэгдүүлж сайжруулсан талаар онцолж байгаа юм. Анхны загварыг маргааш Лос-Анжелес хотноо болох олон улсын технологийн үзэсгэлэнд олон нийтэд дэлгэн үзүүлэхээр болсон. Замын хөдөлгөөнд оролцож яваа автомашины харж чадах хамрах хүрээ нь илүү өргөжсөнөөр автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааг улам сайжруулж өгч байгаа юм байна.
Хамгийн сүүлийн үеийн энэ төрлийн төхөөрөмжүүдээс дурдахад, Велидин компанийн HDL-64E Лидар систем 120 метрийн радиуст объектыг ажигладаг бол VLP-16 Puck систем ердөө 100 метрийг харж хянах чадвартай юм. Ингээд үзхээр 200 метрийн хүчин чадал гэдэг бол маш сайн технологи болсныг илтгэж байгаа юм байна. Хойд Америкийн мэргэжилтнүүдтэй хамтран бүтээсэн энэ систем нь автомашины дээд хэсэгт байршиж байгаа. Илүү шинэлэг загвар хийцтэй болсон төдийгүй, цаг агаарын ямар ч үзэгдэлд ажиллах боломжтойгоороо давуу тус төхөөрөмжийг энэ оны зун гэхэд үйлдвэрлэлтэд нэвтрүүлнэ гэж албан ёсоор мэдээлсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар дэлхийн томоохон үйлдвэрлэгчид 2021 он гэхэд өөрсдийн автомат жолоодлоготой тээврийн хэрэгслээ салбарт бүрэн нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа.
Энэ өрсөлдөөний ялагч одоогоор тодорхойгүй байгаа талаар онцолж байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд