Хаан банкны теллерийн буруугаас таван залуу ял авлаа

2018-01-09


Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өнгөрсөн оны 12-р сарын 22-ны өдөр нэгэн хэрэг шийдвэрлэсэн байна. Тодруулбал Хаан банкны ахдах теллер үүрэг ажилдаа хайнга хандсаны улмаас гүйлгээ хийгдсэн байна. Андуурагдсан гүйлгээг буцааж өгөх ёстойг мэдэхгүйгээс таван залуу өнөөдөр шүүхээс ял сонсоод байгаа юм. 


2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт Хаан банкны Олон овоо тооцооны төвийн ахлах теллер М.Г нь  тус банкны үйлчлүүлэгч  Л.Х интернет банк эзэмшигчийн овгийг андуурч нууц кодыг өгсөний улмаас түүний 3.150.000 төгрөгийг буруу данс руу шилжүүлсэн байна. Харин андуурагдсан гүйлгээний улмаас огт танихгүй хүний данс руу мөнгө орсон байгаа юм.  Андуурагдсан гүйлгээний улмаас гэмгүй залуугийн интернэт банкны код солигдож, дансанд нь гэнэт л  3.1сая төгрөг орсон бөгөөд тухайн үед  хамт хоолонд орж байсан таван залуу тус бүр 600 000 төгрөгөөр бүгд хувааж авчээ. 
Андуурагдсан гүйлгээг буцаах ёстойг залуус мэдээгүйн улмаас өнөөдөр эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээсэн байна. Энэ талаар 
Н.М шүүхийн хэлэлцүүлэгт  “Буцааж өгнө гэж бодож байсан. Мөнгөний шаардлага гарсан болохоор нь хэрэглэсэн... Би 8 хувийн орон сууцны зээлтэй байдаг. Энэхүү мөнгийг банкнаас зээлэнд татаж авсан байсан... Хаан банкны системийн алдаа байх гэж бодож байсан. Зээл авсан байсан гэхдээ дараа нь асуудал гарвал эргүүлээд төлнө шүү гэж ярьцгааж байсан”
Т.О шүүхийн хэлэлцүүлэгт  “Хоолонд орж байхад мэдсэн. Миний данс руу 50 000 төгрөг шилжүүлж үзсэн ... Банкны алдаа байх гэж бодсон ба 600 000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан. Хаан банкны буруугаас болсон байх сугалаанд хожсон юм шиг л бодсон” гэдгийг хэлж үнэнээ мэдүүлсэн байгаа юм. 
Харин гэмгүй таван залууд “Монгол улсын нэрийн өмнөөс” уншуулсан, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Хаан банкны ахлах теллер М.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...намайг Хаан банкны Дорноговь салбарын Олон овоо тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхад он, сар, өдрийг нь санахгүй байна, харилцагч орж ирээд интернет банкныхаа нууц үгийг сэргээх хүсэлт тавьсаны дагуу би тэр интернет банкны үйлчилгээг авах гэж байсан иргэний цахим үнэмлэхийг шалган харахад Х гэж байхаар нь Хаан банкны цахим банкны программ буюу Виртуалын нэвтрэх нэр дээр нь Хадбаатар гээд латинаар хайсан чинь Х гэдэг нэртэй нэг харилцагч гараад ирсэн. Тэгээд би интернет банкны үйлчилгээ авсан Х гэдэг хүнд нууц үгийг нь сэргээж өгөөд явуулсан. Тухайн үед би интернет банкны нууц үгээ сэргээлгэсэн Х гэдэг хүний овгийг цахим банкны программ буюу Виртуал дээр байсан Х гэдэг хүний овогтой тулгаж хараагүй...” гэж мэдүүлжээ. Өөрөө хэлбэл банкны ажилтан үйлчлүүлэгчийн  ургийн овог, эцэг/эхийн нэрийг нягтлаагүйн улмаас залуус ийнхүү гэмт хэрэгтэн болж байна. Залуус андуурагдсан гүйлгээний мөнгийг үрэлгүй гурав хоног хүлээсэн, шаардлага гарвал эргүүлж өгнө гэж тохиролцсон. Гэсэн ч Эүүргийн хуулийн дагуу өнөөдөр Х овогт О.Х, З овогт Н. М, Б овогт Т. О, Б овогт Б. Г, У овогт Г. Э нарыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, данс эзэмшигчийн овог андуурч өгсөн нууц кодны улмаас бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгүүллээ. 
Хэдийгээр залуус торгуулаад өнгөрч байгаа мэт харагдаж байгаа ч цаашид амьдралд нь толбо болон үлдэж байгаа юм. Тухайлбал, дээрх нэр бүхий залуус гадаадад ажиллах, сурахаар явах шаардлага гарч ЦЕГ-аас тодорхойлолт авах юм бол ял шийтгэлтэй гэсэн бичиг гарч ажил үйлсэд нь саад учирна. Харин үүний хариуцлагыг Хаан банкны тухайн теллер хариуцах болов уу гэдэг нь тодорхойгүй...
 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй