Хойд Солонгосын АЛТАН ХАМТРАГЧИД

2018-01-09

Хойд Солонгосын алтан хамтрагчид

БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн XXIII олимпийн наадам эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ. Энэ удаагийн олимпийн наадмын өмнө хоёр Солонгосын асуудал хурцадмал хэвээр байгаа. Хойд болон Өмнөдийн албан ёсны уулзалт өнөөдөр болно. Учир нь олимпийн наадамд Хойд Солонгосын тамирчид оролцож магадгүй гэсэн мэдээлэл олон улсын олимпийн хороонд очсон байна.  

БНСУ-ын Пёнчан хотод ирэх хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болох  өвлийн олимпийн наадамд Хойд Солонгосын уран гулгагч Лём Дэ Уг, Ким Жү Сик нар хосын төрөлд оролцох эрхээ авсан. Тэд 2017 оны есдүгээр сард Германд болсон Nebelhorn Trophy тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн амжилтаараа Пёнчаныг зорих эрхтэй болсон байна.

Хойд Солонгосын уран гулгагчид 2016 онд Австри улсад болсон “Cup of Tyrol”-т хүрэл медаль хүртэж, ирээдүйтэй гулгагчид гэдгээ харуулж чаджээ. Харин одоо тэдний уран гулгалтыг Пёнчанд харах эсэх хоёр орны албан ёсны уулзалтын үеэр тодорхой болно.

Хойд Солонгосын эрэгтэй уран гулгагчдын шилдэг тамирчдын нэг Ким Жү Сик энэ жил 26 настай бөгөөд тэрбээр 2001 оноос эхлэн уран гулгалтаар хичээллэж байгаа аж. Харин түүний хамтрагч Лём Дэ Уг ирэх хоёрдугаар сарын 2-ны 19 нас хүрэх аж.

Ким Жү Сик, Лём Дэ Уг нар хосын төрөлд 2015 оноос эхлэн өрсөлдөж эхэлсэн бөгөөд Азийн нээлттэй тэмцээнд түрүүлж, “Cup of Tyrol 2016”, “Asian Winter Games 2017” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

Хойд солонгосчууд 1964 онд Австрийн Инсбрук хотод болсон IX олимпийн наадамд анх удаа оролцож, тэшүүрийн 3000 метрт Хан Пил Хва мөнгөн медаль хүртэж байжээ. Үүнээс гурван олимпод очсон медаль авч чадаагүй байсан бол 1992 онд Францын Альбервилль хотод болсон XVI наадамд шорт-трекийн 500 метрт Хван Уг Шил хүрэл медалийг эх орондоо авчирч байжээ. Хойдууд “Сочи 2014” олимпийн наадамд оролцоогүй бол “Пёнчан 2018” наадамд оролцох эсэх нь өнөөдөр тодорхой болно

 

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өдрийн цагаар 1000, шөнийн цагаар 1500 төгрөгөөр явж буй таксичдаа хэзээ цэгцлэх вэ?
ЭЕРЭГ МОНГОЛ: Өвчтөнөө дамнуурга дээр тавиад машинаа орхиод эмнэлэг рүү гүйх үе олон тохиолдсон
Хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна
Израйлийн агаарын хүчний командлагч Москвад иржээ
Хакуход Подольски шигшээ багийнхаа өмсгөлийг бэлэглэв
Шуурхай мэдээ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлийн замуудыг хаалаа
Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ
Д.Оюунхорол зорилтот бүлгийн 9 өрхөд гэр олголоо
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ
200 сая төгрөгөөр 4 уулзварт шар тэмдэглээ хийнэ
Улсын дээд шүүх: "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн мэдэлд авахдаа хууль зөрчсөн гэж үзэв
Prius-30 автомашины баттерей дэлбэрчээ
Монгол орны нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цөлжилтөд өртжээ
“Тоса худалдааны төв”-ийн орчимд хийсэн шалгалтаар тарваганы тулам илэрчээ
ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр III цахилгаан станцыг өргөтгөнө
Энэ бямба гарагт автомашингүй өдөр болно
Эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил удаашралтай байна
ОХУ Азийн нүүрсний зах зээлд Австрали, Индонезийг ардаа орхихоор байна
Өнгөрсөн онд Монголоос 9600 хүн Өмнөд Солонгост эмчлүүлж, улс орнуудаас 5 дугаарт жагсжээ
НӨАТ: Таван сая төгрөгийн 20 азтан тодорлоо