Испанийн элит албаныхныг жингээ хасахгүй бол албанаас чөлөөлнө гэжээ

2018-01-08

Испанийн Легионуудын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа учир олон мянган алба хаагчдыг жингээ хасах тушаал өгч, хэрвээ чадахгүй бол албанаас чөлөөлнө гэжээ.

Өнгөрсөн онд Твиттер хэрэглэгчид Испанийн легионуудын дүрэмт хувцас богинодсон, багадсан байгаа талаар жиргэж эхэлсэн бөгөөд үнэн хэрэгтээ дүрэмт хувцас багадсан бус алба хаагчид нь хувцсандаа томдсон асуудал байсан аж.

Легионы бригадын төвөөс мэдээлснээр нийт 3000 алба хаагч биеийн жингийн стандарт тогтоох сорил өгч, хоолны дэглэм барьж, дасгал хийх ёстой гэжээ. Тийм ч учраас одоо мөрддөг биеийн хүчний шалгалтад тэнцсэн эсэхийг харгалзаж үзэхгүй болсон байна.

Биеийн жингийн стандарт хангахгүй байгаа алба хаагч бүрт тохирсон бэлтгэл, хоолны дэглэм зохиож өгөхөөр төлөвлөжээ.

Эхний ээлжид биеийн жингийн стандарт хангахгүй байгаа алба хаагчдыг цэргийн жагсаал, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохыг хориглож, нэмэгдэл цалин, урамшууллыг хасах, гадаадад үүрэг гүйцэтгэхийг хориглох бөгөөд хэрвээ жилийн дотор ямар нэгэн үр дүнд хүрэхгүй бол Легионы албанаас бүрэн чөлөөлөх аж.

Эх сурвалж: TheGuardian

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй