Буруу талдаа хүрдтэй машины гэрлийн тусгалыг үнэгүй өөрчилнө

2018-01-08

Улсын хэмжээнд буруу талдаа жолооны хүрдтэй 250 мянга орчим автомашин байдгаас 100 мянгынх нь гэрлийн тусгалыг энэ жилдээ багтаан солихоор төлөвлөжээ. Автотээврийн Үндэсний Төвөөс төсөв гарган гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг хийсэн байна.

Жолооч нар энэ долоо хоногоос нийслэлийн БЗД, БГД, СХД-т байрлах автотээврийн үндэсний төвийн харьяа Техник хяналтын үндэсний төвүүдэд очиж, гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг үнэ төлбөргүй солиулах юм. Одоогийн байдлаар дээрх гурван төвд солих ажлыг хийх ч, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ хэллээ.

Буруу талдаа жолооны хүрдтэй машины гэрэл тусахдаа өөдөөс нь ирж буй жолоочийн нүдэнд гялбаж, үүнээс үүдэн гарах ослын тоо өндөр байдаг байна. Ийнхүү тус ажлыг хэрэгжүүлсэнээр авто ослын тоо буурна гэж тооцоолсон байна. Мөн хувиараа автомашины засварын газар ажиллуулдаг, худалдаа эрхэлдэг иргэд Авто тээврийн үндэсний төвд хүсэлтээ гарган, мэдээллээ өгсөнөөр тус бэлдэцийг үнэгүй олгох аж. Тодруулбал автомашины худалдаа эрхэлдэг хүн машиныхаа тоогоор авах боломжтой гэсэн үг.

Хөдөө орон нутагт ч ялгаагүй Техник хяналтын төвүүдээр дамжуулан солиулах юм байна. Үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1234 утаснаас авах боломжтой.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сайн жишиг: УИХ дэгээ “дэглэж” байна
Хойд Солонгосын удирдагч Абэтай уулзах уу?
“Yahoo Messenger”-тэй ирэх сард салах ёс хийнэ
Туфльтэй лидер
Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ
Тесла ашигтай ажиллахын тулд ажилчдынхаа 9 хувийг цомхотгоно
"Эрдэнэт" үйлдвэрт Геометаллургийн хөтөлбөр хэрэгжиж байна
Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ
Трамп, Ким нар ганцаарчилж уулзсаны дараа өргөтгөсөн хэлэлцээр эхэлжээ
Европын холбоо болон БНХАУ-ын хар тамхи борлуулдаг 10 бүлгийг илрүүлсэн
Африк дүрвэгчдийн завийг Итали, Мальта хүлээж авахаас татгалзаж, Испани зөвшөөрлөө
Монголчуудын зууны бахархал
Эрүүл мэндийн даатгалын цахим систем нутагших нөхцөл бүрджээ
Татварын хуулийн өөрчлөлт таны амьдралд хэрхэн тусах вэ?
Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудыг наймдугаар сард бүртгэнэ
Д.Оюунхорол: Гишүүдийг хаацайлсан УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгчөөр хориг тавиулахаар хандана
Д.Гантулга: УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна
ДАШТ-ийн өмнөх бие халаалтын тоглолтод Бразил Австрийг 3:0-оор бут ниргэв
Нийтийн тээврийн үйлчилгээнд шалгалт хийж байна
"Олимпийн гудамж"-ны автозамыг хаалаа