Хүүхдүүд цэцэрлэгтээ очих замдаа угаартаж эмнэлэгт хүргэгдэж байна

2018-01-05

utaa

-БАГШ НЬ “ТАНАЙ ХҮҮХДИЙН НҮҮРИЙГ ХҮЙТЭН УСААР УГААГААД БАЙХАД СЭРГЭХГҮЙ БАЙНА” ГЭЖ УТАСДСАН-

“Танай хүүхэд нэг л биш байна. Хүйтэн усаар нүүрийг нь угаагаад байхад сэргэхгүй байна”... Улаанбаатарын утааг бууруулах кампанит ажил эрчимжээд нэлээд хэдэн өвөл өнгөрөв. Дорвитой үр дүнд хүрээгүй6 Ийнхүү “Нийслэлийн гэр хороолол агаарын бохирдлын 80 хувийг үйлдвэрлэдэг, агаарын бохирдол Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд аль хэдийнэ сөргөөр нөлөөлж буйн энгийн жишээ энэ. Тэр ч байтугай аав, ээжүүд гудамжинд гарч жагсав. Ямар ч үр дүн гарсангүй.

Оны өмнөхөн Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрч онц байдал зарлахыг олон иргэн хүссэн боловч хуулинд ийм заалт байхгүй гээд өнгөрөөсөн. Өнөөдөр төрийн түшээд хонины нэхийгээр монгол гэрийг дулаалах, цахилгаан халуугаар тараах гэх мэт өнөө маргаашийг аргацаасан зүйлс ярьсаар урин хавартай золгох гэж байна.

Гэтэл Монгол Улсын ирээдүй болсон бяцхан үрс өглөө цэцэрлэгтээ очих замдаа нүүрсний гашуун хар утаанд угаартаж, гүн хордлогын байдалтай эмнэлэгт хүргэгдэж байгааг төрийн гурван өндөрлөг, эрхэм түшээд мэдэж байгаа болов уу. Тиймээс бид утаанд угаартаж хордлогын эмчилгээнд орж буй хүүхдийн төлөөлөл болгож, Баянгол дүүргийн X хороонд оршин суудаг, иргэн Л.Сувдтай уулзаж, цөөн хором ярилцлаа.

Л.СУВД: ХҮҮХЭД МААНЬ ХОЁР ХОНОГ ХОР ТАЙЛАХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН

-Хүүхдийнх нь бие гайгүй юу. Хэд хоногийн эмчилгээ хийлгэсэн бэ?

-Хүүхдийн маань бие гайгүй ээ. Хоёр хоног “Баянгол” эмнэлэгт хор тайлах эмчилгээ хийлгүүлж байгаад гэртээ гарсан. Одоогоор цэцэрлэгт явуулахгүй гэртээ байлгаж байна.

-Танайх хаана амьдардаг вэ. Хүүхдээ утаанд угаартсан гэдгийг нь яаж мэдэв?

-Манайх III, IV хорооллын эцэст гэр хороололд амьдардаг. Манай энэ хавь маш их утаатай учраас хүүхдээ цэцэрлэгт нь машинаар хүргэж өгч авдаг. Уг нь өглөө бүр машинаа халаасныхаа дараа хүүхдээ суулгаад аваад явдаг юм. Тэр өглөө машинаа халаахдаа хүүхдээ авч гараад 10 гаруй минут л гадаа зогссон. Машиндаа суугаад явж байтал хүүхэд маань үүрэглээд, унтаад байсан. Тухайн үед өглөө эрт сэрсэн болохоор ингээд байгаа юм байлгүй дээ гэж бодоод, өглөөний 08:00 цагийн үед цэцэрлэгт нь хүргэж өгсөн. Өдөр 12:00 цагийн үед цэцэрлэгийнх нь багш над руу залгаад “Танай хүүхэд нэг л биш байна. Хүйтэн усаар нүүрийг нь угаагаад байхад сэргэхгүй байна” гэхээр нь хүүхдээ аваад эмнэлэгт үзүүлтэл “Танай хүүхэд утаанд угаартсан байна. Унтаа байдалд орчихож. Хаана амьдардаг, хэдэн цагт гэрээсээ гарсан” гээд асууж байсан.

-Тухайн үед таны хүүхдэд унтахаас өөр ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Хүүхэд угаартахаараа унтаа байдалд орчихоод царай нь цонхийж цайгаад, толгой, их биеэрээ халуун ч дөрвөн мөч нь цэв хүйтэн байсан. Хүчилтөрөгчийн дутагдалд орохоор тэгдэг юм гэнэ. Тэгээд шууд хоёр цаг хүчилтөрөгчийн аппаратад оруулсан. Бас хордлого тайлах 200 мг дусал, тархины үйл ажиллагааг сайжруулах тариа хийсэн. Манай хүүхэд шиг хүчилтөрөгчийн аппаратад орж байгаа хүүхэд зөндөө байдаг юм билээ.

-Гэртээ угаартахаар зүйл болоогүй юу?

-Үгүй, үгүй. Юу ч болоогүй. Өглөө гэрээсээ гарахаасаа өмнө цовоо сэргэлэн байсан. Гадаа гарчихаад тэврүүлэхгүй бууна гээд байхаар нь буулгачихсан юм. Гэтэл утааны хортой химийн элементүүд нь доороо туначихсан байдаг юм байна. Тэгээд л угаартсан юм билээ.

Энэ бол наад захын жишээ. Ингээд 2-5 насны хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсрол олгох нэрийдлээр утаанд угаартуулж, хордуулсаар байх уу. Эсвэл сурагчид шиг нэг сарын амралт өгч эцэг, эхэд нь төрөөс цалин өгч ядарсан арга хэрэглэх үү.

Хэрэв энэ байдал дахин хэдэн жил үргэлжилбэл Улаанбаатар хотод эрүүл хүүхэд үлдэхгүй нь. Өнгөрсөн жилийн яг өдийд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль гадаадын томоохон судалгааны байгууллагуудтай агаарын бохирдлын улмаас жилд 0-5 насны 120 хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна гэх сэтгэл өвтгөм судалгааны дүнг танилцуулж байлаа.

Иймд эцэг, эхчүүд та бүхэнд бага насны хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, авахдаа шүүлтүүртэй амны хаалт заавал зүүлгэж, тэвэрч явахыг анхааруулж байна.

Эх сурвалж: MEDEE.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй