Өнөөдөр болох үйл явдлууд

2018-01-05



09:00 цагт:   Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хот суурин газрын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох,лагийг байгаль орчинд ээлтэйгээр эргэлтэд оруулах зорилготой “Жорлонгоо өөрчилье” сургалт зохион байгуулагдана. Хаана: БГД-ийн Засаг даргын тамгын газрын байранд.

10:00 цагт: Ерөнхий сайд Чингис бондын 500 сая долларын өрийг төлнө.  Сангийн яаман дээр сэтгүүлчдэд нээлттэйгээр шилжүүлгээ хийнэ.

11:00 цагт:  МУБИС-ийн Суурь судалгааны төвийн нээлт болох тул сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Нээлт МУБИС-ийн А байрны 300 тоотод болно.

11:00 цагт: Татварын нэмэгдэл, өрийн тааз, мөнгөний бодлого, зээлийн хүү зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлууд болон цаг үеийн бусад асуудлаар Ардчилсан нам хэвлэлийн бага хурал зарлалаа. Хаана: "Ардчиллын өргөө"-ний 5 давхарт.

11:00 цагт: "Үндэсний мэдээллийн төв"-д Иргэний хөдөлгөөн, ТББ, иргэдийн нэгдэл болох "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс Хатуу гишүүнчлэлийг эсэргүүцэж, Оффшор, 60 тэрбумын асуудал болон Төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт:   Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан  ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. ХНХЯ, Монголбанк, арилжааны банкууд хамтран байгуулж буй уг санамж бичгээр тэтгэврийн зээлийн хүү жилийн 12 хувь, хугацаа нь 12 сар болж уртсах боломж бүрдэж байгаа юм.  Хаана: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд
 
12:30 цагт: БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат СХД-ийн гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг шинэчилсэн технологитой газар дээр нь очиж танилцана.

12:30 цагт:  Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн Эрүүл мэндийн яамны гаднах талбайд алслагдсан 8 аймгийн 9 суманд түргэн тусламжийн авто машин гардуулж өгнө.

15:00 цагт:  Оны онцлох аж ахуйн нэгжүүдийн туг мандуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын гадна талбайд болно.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй