У.Цогтбаяр: Жүжигчин хүн дүр голох тухай бодох ч хэрэггүй

2018-01-04

-Шинэ уран бүтээл гаргаж буйд баяр хүргэе. Энэ бүтээлийн ард гарахад сонин, содон онцгой зүйлс юу байв? 

-Хамгийн онцгой нь гэвэл урьд өмнө байгаагүй, насанд хүрэгчдэд зориулсан бүтээл. Нэг ангид гурваас дөрвөн дүр дээр ажиллах онцлогтой байсан. Энэ төрөл нь надад маш сонирхолтой, сайхан байсан. 

-Хамтарч ажилласан бүрэлдэхүүнээ товч танилцуулахгүй юу?

-Энэ төсөл дээр “Оранж” энтертайнмент, “Nomadia” Pictures зохиолч Г.Анхбаяр, найруулагч Б.Жаргалсайхан гээд өргөн бүрэлдэхүүнтэй, олон хүний хүч хөдөлмөр нийлж ажиллалаа. Баг хамт олны хувьд санаа нийлж, хагас жилийн хугацаанд энэ төслөө бодит уран бүтээл болгохоор хоёргүй сэтгэл гаргасан.   

-Жүжигчин Цогтоо гэж нийгэмд, тэр дундаа урлагийн салбарт танигдах хамгийн том хүчин зүйл юу байв? 

-Ямарваа нэг уран бүтээлийн дүрд зөвхөн би ажиллаж байгаа учраас дахин давтагдахгүй гэж боддог. Яагаад гэвэл миний аливаад хандах хандлага, туулж өнгөрүүлсэн амьдрал, цаг хугацаагаар хэн ч амьдраагүй. Тиймээс дүр бүртээ чин сэтгэлээсээ хандаж, дурлаж орсон урлагтаа бүх зүйлээ зориулж ажилладаг.   

-Жүжигчний хувьд өсөн дэвжих, өөрийгөө улам бүр хөгжүүлэх зорилго өвөртөлж явдаг нь дамжиггүй байх. Цаашид авьяас, чадвараа ирлэхийн тулд ямар дүрд, тодруулбал дэлгэцийн ямар уран бүтээлд тоглож үзэж, өөрийгөө сорих хүсэлтэй байдаг вэ? 

-Миний хувьд саяхан нэг фестивалийн хүрээнд кинонд тоглосон. Өмнө нь бас хүнд жанрын сэтгэлзүйн сэдэвтэй кинонд дүр бүтээж байсан. Ер нь дүр гололгүй, сайн зохиол байвал ямар ч бүтээлд тоглоход бэлэн. 

-Анх хошин урлагийн салбарт орж ирэхэд хэцүү бэрх зүйл байсан нь тодорхой байх. Цогтоо гэж жүжигчин нийгэмд төлөвших хүртэл туулсан замаа товчхон яривал? 

-Намайг хүүхэд байхад Үндэсний тв-ээр “Гэрэлтэй цонх” гэж нэвтрүүлэг гардаг байв. Үүний өмнө 5-10 минут хошин шогийн тоглолт үзүүлдэг байхад манай гэрийнхэн хүлээж байгаад үзэж, инээлддэг байлаа. Энэ нь тухайн үед надад хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг байсан. Тийм болохоор энэ салбарт орох юмсан гэж мөрөөдөж эхэлсэн. Удалгүй дунд ангид орохоосоо өмнө жүжгийн дугуйланд зорьж очин бүртгүүлж, 10 жилээ төгстлөө дугуйландаа тогтмол явдаг байв.

Бас Дарханы “DBS” тв-ийн “Санчир гараг” хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Улмаар сургуулиа төгсөөд ямар ч эргэлзэлгүй жүжигчний мэргэжлээр суралцсан даа. Их сургуулиа төгссөний дараа шууд “Эмоци” продакшнд ороогүй. Өмнө нь кинонд дуу оруулдаг байсан. Олон талын хоолойд хувирч, жүжиглэдэг. Энэ нь хошин урлагийн жүжигчин болоход нөлөөлсөн байх.  Ингээд “Эмоци” продакшн анх үүсгэн байгуулагдахад анхны бүрэлдэхүүнд орж ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл энэ хамт олонтойгоо байгаа. 

-Ойрын 10 жилийн зорилгоо юу гэж тодорхойлсон бэ? 

-Арван жилийн дараа гэхэд Азид цахиур хагалаад улмаар дэлхийн тавцанд гарчихсан, хувийн онгоцоороо дэлхийн бүхий л үзэсгэлэнтэй газраар аялж, CNN телевизийн онцлох зочин болчихсон сууж байх болно оо. (Инээв) 

Эх сурвалж: GOGO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй