Төв банкны тухай хуулийн зарим заалтыг дэмжсэнгүй

2018-01-04

Төв банкийг илүү хараат бус болгох чиглэлтэй боловсруулсан хуулийн төслийн үндсэн санаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар зарим заалт нь дэмжигдсэнгүй. Анхны хэлэлцүүлгийн үеэр "Засгийн газраас Монголбанканд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно" гэсэн заалтыг хассан байна. Мөн үүнтэй холбоотой Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Их хурлын тухай хууль зэрэг хамт боловсруулсан дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах саналыг буцаажээ.

Товын дагуу энэ пүрэв гарагт УИХ-ын чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх хүлээлттэй байгаа юм. Хуулийн төсөлд Монголбанкны үндсэн зорилтыг дэлхийн нийтийн түгээмэл, чиг хандлага болсон “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчлөх тухай тусгагджээ. Мөн УИХ зөвхөн хуульд заасан “Мөнгөний бодлогын зорилт”-ыг баталж, энэ дагуу Монголбанкнаас хэрэгжүүлдэг болох талаар тусгагдсан байна.

Үүнээс гадна засаглалын хувьд Монголбанкнаас баримтлах мөнгөний бодлогын зорилтын төслийг хэлэлцдэг, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг “Мөнгөний бодлогын зөвлөл”, түүнчлэн банкны хяналт шалгалтын шийдвэрийг гаргах “Банкны хяналт шалгалтын хороо”, Монголбанкны бусад үйл ажиллагаа, төсөв санхүүтэй холбоотой шийдвэрийг гаргах “Удирдах зөвлөл” байгуулахаар тусгажээ. Гол заалт нь төсвийн шинж чанартай санхүүжилт- хөтөлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж, мөнгөний бодлогын зорилтын үр нөлөөг алдагдуулдаг байдлыг арилгах зорилгоор Засгийн газарт зээл олгох, Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах Монголбанкны үйл ажиллагааг тодорхой зааж, зарим хязгаарлалтыг төсөлд тусгасан байна.

Эх сурвалж: GOGO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй