Д.Отгондалай орон тооны бус шигшээд орох уу?

2018-01-04

Д.Отгондалай орон тооны бус шигшээд орох уу?

Монголын боксын холбооноос энэ онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахгүй гэв. Учир нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард жин тус бүрийн шилдэг найман боксчдын тэмцээнийг зохион байгуулсан. Тэгвэл шигшээ багийн тамирчдыг ирэх долоо хоногт эцэслэн гаргахаар болсон байна.  

Одоогоор олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс нэрээ татжээ. Тэрбээр залуу тамирчдад боломж олгох үүднээс 2017 онд болсон шилдэг боксчдын тэмцээнийг өнжсөн. 

Монголын боксын холбооноос энэ талаар тодруулахад “Д.Отгондалай залуу тамирчдад боломж олгож, орон тооны бус шигшээ багт орох хүсэлтэй байгаа юм билээ. Одоогоор шигшээ багт орох тамирчдын нэрс тодроогүй байна. Ирэх долоо хоногийн эхээр бүрэн тодорно.” гэсэн юм.

Боксынхоны хувьд энэ жил “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн байгаа бөгөөд хамгийн чухал тэмцээн ирэх наймдугаар сард Индонезид болох Азийн наадам билээ.

Энэ жил 29 настай Д.Отгондалай 2014 онд БНСУ-ын Инчонд болсон Азийн наадмаас аваргын алтан медалийг эх орондоо авчирч байсан бөгөөд 2016 онд Рио олимпийн наадам, 2017 онд дэлхийн аваргаас тус тус хүрэл медаль хүртсэн юм. Түүний үзүүлсэн амжилтууд Монголын боксын спортын түүхэнд онцлох амжилтуудын нэг бөгөөд “Токио 2020” олимпийн наадамд 34 насандаа өрсөлдөх эсэхийг ирэх онуудад болох сорил тэмцээнүүд харуулна.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй