Тэтгэврийн нас болон ХХОАТ-ын нэмэгдэл зэргийг эргэн харахыг хүсч байна

2018-01-04

МҮЭХ тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдүүлснийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ.

Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг эмэгтэй 50, эрэгтэй 55 нас хүрээд тэтгэвэрт гардаг байсан бол шинээр хэрэгжих хуулийн дагуу 60 нас зургаан сартайдаа тэтгэвэрт гарах юм. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг иргэн нь дунджаас бага насалдаг Тиймээс энэ хуулийг эргэн харахыг МҮЭХ хүслээ.

Түүнчлэн ХХОАТ-ыг шатлалтайгаар 10-25 хувь нэмэгдүүлснээр орон нутгийн төсөвт 30-50 тэрбум төгрөгийн орлого орно. Энэ  нь нөгөө талаараа сөрөг үр дүнтэй гэж МҮЭХ үзэж байна. Тухайлбал иргэн орлогоо нуух, ажлын байр цомхтгох, цалингаа нэмэхгүй байх магадлалтай аж.

Мөн энэ сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа. Ажилтнаас суутгах нийгмийн даатгал нэг хувь, ажил олгогчоос суутгах нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар өсч байгаа. Энэ нь ажил олгогч болон ажилтанд ачаалал болж байна гэж МҮЭХ үзлээ.  

Тиймээс  МҮЭХ нь ХХОАТ, тэтгэврийн нас тогтоолт зэргийг эргэн харахыг хүсч байна. Тэд өмнө нь цалингийн асуудал болон татварын шимтгэл, тэтгэврийн настай холбоотой асуудлаар хоёр ч Засгийн газарт санал хүргүүлсэн гэлээ. Гэвч аль нь ч тэдний саналыг хүлээж аваагүй гэдгийг хэлж байлаа.

МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монгол хүний дундаж цалин олон улсын дунджаас 3.5 дахин бага. Монголын уурхайчин Австралийн уурхайчаас 10 дахин бага цалин авдаг. Уурхайчин жилд дунджаар 12 мянган ам.долларын цалин авч байна. Зарим нэгэн зайлшгүй татвар нэмэгдүүлснийг бид хүлээн зөвшөөрч байна. Харин цалингийн татвар нэмэгдүүлснийг эргэн авч үзэхийг хүсье. Хүн амын орлого амьдралд хүрэлцэхгүй байгаа нөхцөлд татвар нэмэгдүүлэх бодлого нь буруу.   100 хүний 30 нь хүнсний зайлшгүй хэрэглээгээ хангаж чадахгүй байна. Тиймээс Засгийн газар дахин шийдвэрээ авч үзэхийг шаардаж байна. Цаашдаа хөдөлмөрийн тэмцэл хөдөлгөөн зогсохгүй нь гэж үзэж байна” гэсэн юм.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй