Шеньжень хотын 16359 автобус цахилгаан хөдөлгүүртэй боллоо

2018-01-03

 

Хятадын хамгийн өндөр хөгжилтэй хотуудын нэг, цахилгаан барааны цахиурын хөндий хэмээн нэрлэдэг Шеньжень хот бүх нийтийн тээврийн автобус буюу нийт 16359 тээврийн хэрэгслийг цахилгаан хөдөлгүүртэй болгожээ.

Түүнчлэн тус хотод явж буй нийт таксины тал хувь нь цахилгаан хөдөлгүүртэй болсон бөгөөд 2020 он гэхэд үлдсэн бүх таксиг цахилгаан хөдөлгүүртэй болгох юм байна.

Мэдээж хэрэг ийм олон цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн учраас хот даяар 510 цэнэглэх байгууламж, 8000 цэнэглэх цэгийг байгуулжээ.

Тооцоо ёсоор нэг цэнэглэх цэг нь цэнэггүй автобусыг хоёр цагийн дотор дүүргэх бөгөөд өдөрт 300 тээврийн хэрэгслийг цэнэглэнэ гэж үзсэн аж.

Ийнхүү байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлснээр Шеньжень хот жилд ялгардаг байсан 1,35 сая тонн нүүрс хүчлийн давхар ислийг байхгүй болгоод зогсохгүй их хотын чимээг тодорхой хэмжээгээр хагасалжээ.

Түүнчлэн ашиглалтын зардал нь мөн тодорхой хэмжээгээр буурах бөгөөд цахилгаан автобус нь бензин хөдөлгүүртэй автобуснаас 75 хувиар бага эрчим хүч зарцуулах аж.

Хэдийгээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж 490 сая ам. доллар зарцуулсан ч гэсэн хотын дуу чимээг багасгаж, агаар цэвэршүүлж байгаагаас нь үзэхэд тийм ч өндөр үнэ биш юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй