Улс орнуудын төрийн тэргүүнүүд мэндчилгээндээ юуг онцлов

2018-01-02

Энэ жил АНУ, БНХАУ, ОХУ болон Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн мэндчилгээ олон улсын анхаарлыг татсан юм.

ДОНАЛЬД ТРАМП: АГУУ АМЕРИКИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ

Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп баярын мэндчилгээ бүхий гурван минутын дүрс бичлэгийг өөрийн твиттер хуудаснаа байршуулжээ. Тэрбээр уг бичлэгтээ АНУ-ын цэргийн онгоц, нисдэг тэрэг болоод цэрэг зэвсгийн хүчийг онцлон харуулсан дүрс бичлэг байсан нь АНУ ямар хүчирхэг гүрэн бэ гэдгийг харуулах зорилготой хэмээн олон улсын ажиглагчид дүгнэжээ.

gadaad

Уг бичлэгтээ Харви хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийг эргэн дурссан бөгөөд “ИХ-20”-ын уулзалт, Исламын терроризм, Палестинчуудын асуудал, АНУ-ын эдийн засгийн өсөлт, ажлын байрны орон тоог өсгөх асуудлуудыг дурьдсан байна. Эцэст нь “Ямар жил эхэлж байна гээч. Бидний эхлэл ирж байна. Хамтдаа АГУУ АМЕРИКИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ. Шинэ оны мэнд хүргэе” хэмээн хэлжээ.

ШИ ЖИНЬПИН: ХЯТАД УЛСЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЖИЛ БАЙХ БОЛНО

Бидний урд хөрш “БНХАУ 2018 онд өргөн цар хүрээг хамарсан шинэчлэл хийж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн хэрэгжүүлнэ" гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үедээ онцолжээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин "Энэ онд БНХАУ шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ой тохионо. Бид хөгжил цэцэглэлтийг хангаж, орчин цагийн БНХАУ-ыг бий болгохын тулд шинэчлэл хийх ёстой. Үүнийг хэрэгжүүлснээр бид хятад мөрөөдлийг ойлгох болно.

gadaad

Мөн БНХАУ НҮБ-ын гишүүний статусаа хадгалахын зэрэгцээ олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн хэрэгжүүлэх болно. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа биелүүлж, “Нэг бүс, Нэг зам” санаачилгыг урагшлуулна. Ингэснээр БНХАУ энх тайван тогтооход гол үүрэг гүйцэтгэгч, олон улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч төдийгүй, олон улсын дэг журмыг сахигч байх болно" гэж мэдэгдсэн байна.

В.ПУТИН: БҮХ ЗҮЙЛ БИДНИЙ ГАРТ, БИДНЭЭС ХАМААРНА

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баярын мэндчилгээгээ даруухан эхлүүлсэн юм. Тэрбээр “Бид хөгжил дэвшилд хүрч, хамтын зорилгоо биелүүлэхийн тулд хамтдаа тэсвэр хатуужил, хариуцлагатайгаар урагшлах ёстой. Хамтын зорилгодоо хүрэхийн тулд улс орон, гэр бүлийнхээ төлөө нэг нэгнээ дэмждэг, хэн тусламж хэрэгтэйд нь тусладаг байх ёстой.

gadaad

Нэн тэргүүнд шударгаар хөдөлмөрлөж буй хэн бүхэнд, амжилттай ажиллаж буй Засгийн газар, төрийн албан хаагчдад, цэрэг армийнхандаа, бизнес эрхлэгчид, бүтээлчээр сэтгэгчдэд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлмээр байна. Улиран одож буй жил бидний хувьд чухал жил байсныг сануулах нь зүйтэй биз ээ. Бүх зүйл бидний гарт, бүх зүйл биднээс хамаарна. Хундагаа өргөцгөөе. ОХУ-ын ард түмний сайн сайхан байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө. Бидний эх орон, Орос улсын төлөө. Шинэ жилийн мэнд хүргэе” гэжээ.

КИМ ЧЕН УН: СОЛОНГОСЫН ХОЙГТ ҮҮСЭЭД БУЙ АСУУДЛЫГ НАМЖААХ АЛХАМ ХИЙНЭ

Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Чен Ун шинэ жилийн баярын орой төв телевизээрээ “АНУ-ын бүхэлд нь устгах чадвартай цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр үргэлж байдаг. Энэ бол заналхийлэл биш, бодит байдаг. Хойд Солонгос улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилгодоо хүрэхэд ердөө ганцхан алхам үлдээд байна. Мөн хэд хэдэн баллистик пуужин болон пуужингийн толгойн хэсгийг үйлдвэрлэж эхэлсэн. Бид энх тайвны асуудал зөрчигдөхөөс наад эдгээр зэвсгийг туршихгүй.

gadaad

Ирэх сард БНСУ-д болох Өвлийн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад Сөүлтэй яриа хэлэлцээ хийх боломжтой. 2018 онд хоёр Солонгосын дунд үүсээд буй таагүй харилцаа баг багаар намжихын тулд бид идэвхтэй ажиллах болно. Мөн Солонгосын хойгт үүсээд буй нөхцөл байдлыг намжаах алхамуудыг хийнэ” хэмээн анх удаа хамгийн даруу бөгөөд нааштай мэдэгдэл хийсэн нь энэ юм. Түүний энэ мэдэгдэл дэлхий дахины анхаарлыг яахын аргагүй татсан.

Х.БАТТУЛГА: ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ, ШУДАРГА ЁС ЯЛСАН ОН БОЛНО

Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн мэндчилгээ ч мөн дотоодын анхаарлыг татсан. Тэрбээр “Өнгөрч буй 2017 он маань үйл явдлаар арвин, алдаа оноогоо дэнсэлсэн он болж  өнгөрлөө. Айсуй 2018 онд монголчууд та бид их бүтээн байгуулалт өрнүүлэх замаар ажлын байрыг олноор нэмэгдүүлсэн, өрхийн орлогыг өсгөх жил байгаасай гэж хүсэж байна. Төрийн түшээд нь үүргээ ухамсарласан, иргэдээ хүндэлсэн, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн он болоосой гэж хүсэж байна.

battulga

Мөн ирж буй жил маань хуулийн засаглал, шударга ёс ялсан он болно хэмээн төсөөлж байна 2018 он тулгарсан бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах монголчууд бидний эв нэгдлийн жил болоосой. Он солигдох энэ хоромд нийт ард түмэндээ, манай улсад суугаа Элчин сайдууд, дипломатууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, гадаадын иргэд, зочдод шинэ оны баярын мэнд хүргэе. Сайхан монгол оронд минь 2018 он айлчлан ирлээ. Шинэ оноо хамтдаа угтан авцгаая” хэмээн мэндчилгээндээ онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

”Пёнчан-2018” олимпийн оролцогчид бүгд Samsung Note 8-тай болно
Зөвшөөрлгүй хашаа барьсан газрыг чөлөөллөө
Хордсон иргэдийн биеийн байдал сайжирчээ
Гадаад худалдааны бараа эргэлт 10,5 тэрбум ам.долларт хүрчээ
Европын холбоо хуванцар хог хаягдалд дайн зарлав
Шөнөдөө -42 градус хүрч хүйтэрнэ
Кэйп Таун хот усгүй болоход 90 хоног үлджээ
Путины сонгуулийн сурталчилгааны вэбсайт ажиллаж эхэллээ
Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлийн моддоор өргөжүүлнэ
Өвлийн Олимпийн V наадам: Сент-Мориц-1948
80 насандаа мэргэжлийн балетчин болжээ
ШӨХТГ-аас Магнай трейдийн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ
Сагсан бөмбөгчид Мартин Лютер Кингэд хүндэтгэл үзүүлэв
Хятад асар том агаар цэвэршүүлэгч цамхаг босгожээ
Тэнгэрт өргөсөн ширхэг арвай шар үхрийн дайтай
Татварын буцаан олголт авахын тулд юуг анхаарах вэ?
Манай улсын хүн ам 3,2 саяд хүрчээ
Өнөөгийн түүхийг бүтээлцсэн Фронт Бадам Увс аймгийн Өмнөговь сумынх
ФОТО: Бид үхэж байна
"Агаарын бохирдлыг бууруулах" дэд ажлын хэсэг нийслэлийн дүүргүүдэд ажиллаа