Д.Дагвадорж: Сэтгэлд уяатай явсан хүслээ биелүүллээ

2018-01-02

Д.Дагвадорж: Сэтгэлд уяатай явсан хүслээ биелүүллээ

Японы Abema телевизийн “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэг шинэ оны босгон дээр олны хүртээл болсон нь сүмо сонирхогчид төдийгүй монголчуудын хамгийн их хүсэн хүлээсэн нэвтрүүлгийн нэг байж чадлаа. Шоу нэвтрүүлэгт мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Асашёорюү Д.Дагвадорж оролцож, найм барилдахдаа нэг ч уналгүйгээр түрүүлж чадсан юм. 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой үзэгчдийн хүртээл болсон энэхүү нэвтрүүлгийг онцолж байна. 


ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИД

Асашёорюү Д.Дагвадорж аваргын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь VIP өрсөлдөгчид болох озэки Котомицүки, Америкийн холимог тулаанч Боб Сапп нар байв. Мөн масктай оролцогч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, хоёр минут орчим тэмцэлдсэний эцэст ялагдсан.

Асашёорюүгийн эхний өрсөлдөгч нар хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж чадаагүй. Тэгвэл озэки Котомицүкитэй хийсэн барилдаан үзүүштэй барилдааны нэг болсон. Барилдааны дараа озэки Котомицүки сэтгэгдлээ хэлэхдээ “Аваргатай уулзахдаа баяртай байна. Өөрийн төлөвлөж байснаар барилдааныг эхлүүлсэн ч гэлээ харамсалтай нь ялагдлаа. Олон жилийн дараа аваргатай дэвжээн дээр дахин барилдана гэж санаж явсангүй. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Асашёорюү аварга хүчтэй гэдгээ дахин харууллаа” хэмээсэн.

Мөн Асашёорюү, озэки Котомицүки нарын барилдааныг сүмогийн барилдаантай төстэй болсныг тайлбарлагчид хэлж байв.

Энэхүү нэвтрүүлэг эхлэхээс өмнө Асашёорюү, холимог тулаанч Боб Сапп нарын барилдаан хамгийн их анхаарал татаж байсан. Тиймдээ ч барилдаан хамгийн сүүлд болсон. Харин нэвтрүүлэгийн өмнөх уулзалтын үеэр Асашёорюү аваргын зургийг урж, дүрсгүйтсэн Боб Сапп энэ удаа түүнд хангалттай өрсөлдөөн үзүүлж чадалгүй арван секунд ч хүрэхгүй хугацаанд ялагдсан юм. 

АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖ: НАДАД БАРИЛДМААР ҮЕ БАЙСАН

Хуучин төгсгөлд монголчууддаа болон сүмо сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөж орхисон Асашёорюү Д.Дагвадорж “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгийн ялагч боллоо. Тэрбээр нэвтрүүлгийн дараа өөрийн сэтгэгдлээ ийн хуваалцжээ.

-Ирж байгаа 2018 онд Төрийн түшээд минь эх орноо бодсон, ард түмнээ гэсэн сэтгэл нь нэгдсэн хөгжлийн төлөө зүтгэх жил болоосой гэж хүсэж байна. Би нэг зүйлийг тайлбарлаж хэлэхгүй бол болохгүй байсан. Тэртээ найман жилийн өмнө гэнэтийн зодог тайлж байсан ч дахин барилдах юмсан гэж бодогддог юм байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд барилдааны тухай олон удаа бодож, нойрон дундаа хүртэл сүмогоо зүүдэлж байсан Асашёорюү миний биеийн хүсэл биелж, оны өмнөхөн сүмогийн төдийгүй бусад спортын төрлийн бөхчүүдтэй барилдлаа. Би сэтгэлд уяатай явсан бодлоо биелүүллээ. Одоо надаас сүмогийн ялалтын бурхан холдсон гэж бодож байна. Цаашдаа хоёр улсын хооронд Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн ажлыг сайн хийж, эх орон руугаа хөгжлийг авчрах эх үүсвэрт хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж та бүхэндээ шинэ оны босгон дээр хэлмээр санагдаж байна. Асашёорюүгийн биеэс ялалтын бурхан буцсан байх. Сэтгэл үнэхээр сайхан байлаа. Энэ нэвтрүүлэгт оролцохынхоо өмнө Н.Цэвэгням ахын дэвжээнд очиж бэлтгэл хийхэд үүлэн дээр хөвж байгаа мэт тийм сайхан мэдрэмж төрж байсан. Олон жилийн өмнө энэ сайхан мэдрэмжийг мэдэрч байсан даа гэж бодогдтол дурсамж үлдээсэн сүмогийн тэмцлийг өнөөдөр гаргаж чадлаа. Гэхдээ өмнөх шигээ тийм сайн хүчтэй байгаагүй нь илт байсан ч найман бөхийг дараалан давлаа. Мөн сүмо бөхийн тэмцэл, бас Асашёорюү аварга гэж хэн бэ гэдгийг харуулж өгсөн болов уу. Хэлэхэд амар, хийхэд хэцүү гэдэг үг байдаг. Түүнтэй адил барилдана гэдэг хэцүү асуудал. Сүмогийн бурхан дэвжээндээ буцаж, энэ олон янзын асуудлыг цэгцлээд өгөх болов уу гэж бодож байна. Нийт монголчууд та бүхэндээ аав, ээж, хань, үр хүүхэд, ахан дүүсийнхээ өмнөөс шинэ жилийн мэнд хүргэе. Улс оронд минь илүү их хөгжил, илүү их эв нэгдэл, илүү их хүсэл зорилго нэгдсэн жил болоосой гэж хүсэж байна. Шинэ жилийн баярын өдрөөр та бүхэнтэйгээ нэгэн нэвтрүүлэгээр уулзаж, эрч хүч бэлэглэсэн байх гэж итгэж байна.  

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Naraa Emch:2018-01-02 18:34:48
Mongol buhin bie,setgelin huch tenhee yamar aguu bolohig,ASA avarga gej hen. Aisnig, hen bolohig harul laa. Bayarlalaa

ЦАГ АГААР

  • Даваа
    -2°C/16°C
  • Мягмар
    2°C/18°C
  • Лхагва
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өдрийн цагаар 1000, шөнийн цагаар 1500 төгрөгөөр явж буй таксичдаа хэзээ цэгцлэх вэ?
ЭЕРЭГ МОНГОЛ: Өвчтөнөө дамнуурга дээр тавиад машинаа орхиод эмнэлэг рүү гүйх үе олон тохиолдсон
Хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна
Израйлийн агаарын хүчний командлагч Москвад иржээ
Хакуход Подольски шигшээ багийнхаа өмсгөлийг бэлэглэв
Шуурхай мэдээ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлийн замуудыг хаалаа
Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ
Д.Оюунхорол зорилтот бүлгийн 9 өрхөд гэр олголоо
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ
200 сая төгрөгөөр 4 уулзварт шар тэмдэглээ хийнэ
Улсын дээд шүүх: "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн мэдэлд авахдаа хууль зөрчсөн гэж үзэв
Prius-30 автомашины баттерей дэлбэрчээ
Монгол орны нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цөлжилтөд өртжээ
“Тоса худалдааны төв”-ийн орчимд хийсэн шалгалтаар тарваганы тулам илэрчээ
ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр III цахилгаан станцыг өргөтгөнө
Энэ бямба гарагт автомашингүй өдөр болно
Эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил удаашралтай байна
ОХУ Азийн нүүрсний зах зээлд Австрали, Индонезийг ардаа орхихоор байна
Өнгөрсөн онд Монголоос 9600 хүн Өмнөд Солонгост эмчлүүлж, улс орнуудаас 5 дугаарт жагсжээ
НӨАТ: Таван сая төгрөгийн 20 азтан тодорлоо