Истана маркийн автомашин цахилгааны доголдлоос болж, шатжээ

2017-12-28

Өнгөрсөн мягмар гаригт (2017.12.26) Төв аймгийн Баянчандмань суманд хот хооронд байнгын хүн тээвэрлэдэг 58-09 улсын дугаартай Hyundai Istana маркийн автомашин шатжээ. Оройны 20:00 цагт болсон энэ ослын үеэр золоор хүний амь нас эрсдээгүй болохыг Замын цагдаагийн газраас мэдээлэв. Ослыг харсан хүмүүсийн хэлсэнээр тухайн үед жолооч зорчигч тээвэрлэхээсээ өмнө дэлгүүр орсон байна. Гэтэл машиных нь кабинаас хар утаа суунаглаж, гал авалзжээ. Дэлгүүрийн ойролцоо байсан хүмүүс унтраахыг оролдсон боловч чадаагүй, 21:00 цагт машин үнс нурам болсон аж. Машин шатсан нь цахилгааны доголдлоос болсон гэж эх сурвалж хэлж байгаа юм.

Хүйтний улиралд жолооч нар машинаа халаах гэж гал, цог зэргийг тависнаас болж автомашин нь шатах тохиолдол цөөнгүй гарах болсоныг онцгой байдлынхан анхааруулж буй. Мөн автомашины хөдөлгүүр дээр галт шатамгай даавуу, эсгий зэргийг тавьснаас болж ханлуун янданд дулаалга нь ноцож гал авалцдаг байна. Иймд жолооч нарыг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, зорчигчдын аюулгүй байдлыг анхаарч байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулав.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу эмэгтэй нөхөр, дүү хоёроо хөнөөжээ
Болздоггүй хүндээ Валентины баяраар ил захидал зэргийг илгээх нь хүчирхийллийн нэг хэлбэр
О.Пүрэв дэлхийн аваргад өрсөлдөхөөр хүлгийн жолоо залжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор “тарган” ангилалд багтах болжээ
Хар тамхи борлуулагчдын арга нарийсчээ
Шүүхийн ажилтан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхийг худалдаалж байсан нь тогтоогджээ
Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд оролцоно
Экс ерөнхийлөгч юуны учир яаран гарч ирэв?
Христийн шашин сурталчлах үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын зөвшөөрлийг цуцаллаа
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгоно
Цахилгаан менингит өвчнөөр таван хүүхэд өвчилжээ
Мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас усалж байна
Филиппиний ерөнхийлөгч Дутерте улс орныхоо нэрийг солих хүсэлтэйгээ илэрхийлжээ
Их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчлав
Хүмүүнлэгийн тусламжаас татгалзсан Венесуэлийн ерөнхийлөгчийн үйлдэл АНУ-ыг бухимдуулав
Тувагийн талд шилжсэн Монгол цэргийн амь
Галзуу өвчний эрсдэлд өртсөн 29 тохиолдол бүртгэгджээ
“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар ярих тусам тохиолдол нь нэмэгдэж байна”
Саалийн үнээний тэжээлийн тунг хэтрүүлэн өгснөөс найман морь үхсэн гэв
Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 11268 дуудлага бүртгэгджээ