2017-12-22
Монгол Улсын Засгийн газар томуу, томуу төст өвчний хүн амын дундах өвчлөлийн байдалтай уялдуулан зохицуулалт хийх шийдвэр гаргасны дагуу сурагчдын амралтыг 2018 оны 1-р сарын 8-нд эхлэх байсныг 1-р сарын 1 -нээс эхлүүлж 2-р сарын 1-нийг дуустал нэг сар болгож сунгалаа. Энэ нь бүх ангийн сурагчдад хамаарна. Хаврын амралтын 14 хоногийг 7 болгож, зуны амралтыг 7 хоногоор хойшлуулж хичээлийг нөхөх юм байна.
Өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгт томуу,томуу төст өвчин 6,2 хувийг байна. Олон улсын стандартаар амбулаторийн үзлэгт энэ өвчлөл 10 -аас дээш хувьд хүрвэл дэгдэлт гэж үздэг. Сургуулийн ирц 75%,цэцэрлэгийн ирц 95 хувьтай байна. Томуугийн 6 вирус эргэлтэнд байгаа бөгөөд эдгээр нь хавсарсан тохиолдолд өвчин хүндрэх эрсдэлтэй байна. Иймд дэгдэлт эхлэхийг хүлээлгүй сурагчдын амралтыг 7 хоногоор наашлуулах шийдвэр гаргалаа.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд