БЗД-ийн 127-р сургуульд мэргэжлийн түвшний хөгжмийн иж бүрдэл олголоо

2017-12-22

 

 

Шинэ жилийн босгон дээр Баянзүрх дүүргийн 127-р дунд сургууль дээр хүүхэд багачуудыг баярлуулах нэгэн баярт үйл явдал боллоо.

Австралийн Засгийн газар болон Зориг сангаас хэрэгжүүлж байгаа Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт суралцаж буй 5 бүсгүйн санаачилсан “Хөгжмийн ертөнц” төслийн нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагджээ.

Тус төсөл нь урлаг-хөгжмийн боловсролоор бидний хойч ирээдүй болсон хүүхэд хөгжих орон зайг бий болгохоор зорьж буй юм. Хөгжим нь хүүхдийн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлж, өөрийгөө болон бусдыг ойлгох чадварыг эзэмшүүлж, хүмүүнлэг иргэн болон төлөвшихөд эерэгээр нөлөөлдөг байна.

Тиймээс хөгжмийн зэмсгээр тоглож сурах боломж хомс, алслагдсан сургуулийн хүүхдүүдэд урлагийн боловсрол эзэмших орчинг бүрдүүлэн өгч, авъяас билгийг нээх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд 1070 сурагчтай 127–р сургуулийн хөгжмийн танхимийг олон улсын стандартын дагуу тохижуулж, хөгжмийн зэмсгээр хангаж, хөгжмийн багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулж, хөгжмийн номын сан байгуулах зэргээр ЕБС-ийн хөгжмийн хичээл явуулах жишиг сургалтын орчинг бүрдүүлэх юм байна.

Нээлтийн ажиллагаанд Австрали Улсаас Монгол Улсад суугаа өргөмжит элчин сайд ноён Жонн Лангтри, МУ-ын УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр хариуцсан менежер Ю.Цэцэгээ, МУ-ын Ерөнхий сайдын Соёлын зөвлөх Х.Дамдинсүрэн, СУИС-ын Хөгжмийн урлагийн сургуулийн захирал Д.Ганцэцэг, Нийслэлийн соёл урлагийн газрын зөвлөх Б.Сэргэлэн, ‘Тотал мюзик’ компанийн захирал С.Од-Эрдэнэ нар оролцож, төсөлд хувь нэмрээ оруулан хандив өгч дэмжихээ илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 10 сая төгрөгийн үнэ бүхий хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж болон хөгжмийн номын санд зориулан хөгжмийн CD хандивласан бол Ерөнхий сайдын соёлын зөвлөх Х.Дамдинсүрэн тус хөгжмийн танхимд проектор, дэлгэцийн хамт бэлэглэж, ирэх жилийн хавар болох төслийн хаалтын ажиллагаа-сурагчдын тайлан тоглолтын зохион байгуулалтад голлох үүрэгтэйгээр оролцох  болсноо мэдэгдлээ. 

СУИС-ын Хөгжмийн урлагийн сургуулиас Хөгжмийн багш нарыг чадавхижуулах сургалт зохион байгуулах бөгөөд Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг ‘Хурган чих’ хөгжмийг тус сургуулийн сурагчдад танилцуулж суралцах боломжийг нээж өгч байна. Мэргэжлийн хөгжимчдийн холбооны удирдлагууд Н. Мөнхтуяа, Э. Батмягмар төслийн үйл ажиллагааг дэмжигчээр оролцож,  уран бүтээлээ толилууллаа.

Цаашид төслөөс гарсан үр дүнг БСШУСЯ-нд танилцуулж, улсын хэмжээнд ЕБС-ийн хөгжмийн сургалтын үйл ажиллагааг сайжруулах тухай зөвлөмж гаргаж, зөвлөмжид жишиг хөгжмийн сургалтын танхимд тавигдах шаардлага, дуу хөгжмийн багш нарын чадавхийг сайжруулах боломж, шаардлагатай хөгжим, тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтын талаар санал оруулах юм байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Керчийн коллежид амь үрэгдэгсдийн тоо 20 хүрлээ
Г.Цэнгэлбаяр: Гэр бүлийн хүчирхийллээс болж жилд зургаан мянган хос салж байна
Тамхи таталтын түвшин буурчээ
Танилц: “Эрдэнэс-тавантолгой”-н олон нийтийн зөвлөл
Монголын цагдаа түүнд мэхийн ёслов
Фан Бинбиний татварын хэргээс шалтгаалан Брюс Уиллисийн тоглосон киноны нээлтийг цуцаллаа
​Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно
“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт боллоо
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа хүмүүнлэгийн төсөл эхлүүлжээ
Дахиад "ТУУШИНДЪЯ" хотын дарга аа!
Өөрийгөө нас барсан гэж зарлуулсан Украины авлигач Францын шилтгээнд амьдарч байжээ
"Шар хайрцаг" цагдааг "орлоно"
Түгжрэл ба "SCHOOL BUS"
ХУУРАМЧ МЭДЭЭГ НЯГТАЛЖ СУРЪЯ: Хятадууд вансэмбэрүү “түүсэн” жишээн дээр
Биеийн байдал нь хүнд байсан цагдаагийн алба хаагч таалал төгсжээ
Авто замын том уулзваруудад шар тэмдэглэгээ хийж байна
Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан этгээдүүдийг баривчилжээ
Биднийг төмөр замаа барьж амжаагүй байхад тэд ЖОЛООЧГҮЙ галт тэргээр тээвэрлэж байна
Манай тамирчид морьт харвааны ДАШТ-д түрүүлэв
Замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж зорчих хэсэг болон явган хүний зам дээр худалдаа эрхэлж буйг зогсооно