Өдөр харгалзахгүй хөнгөлөлттэй олгох эм хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй байна

2017-12-21

Эрүүл мэндийн яамнаас хөнгөлөлттэй эм олгох шинэчилсэн зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газраас хийсэн мэдээллээр бол хөнгөлттэй эмийг өдөр бүр олгох үйлчилгээг өнөөдрөөс мөрдөхгүй аж. Олон нийт өнөөдрөөс шууд эм авч болно гэсэн ойлголттой байсан. Ийм мэдээллийг ч холбогдох хүмүүс өгч байсан юм. 

'Дээрх үйлчилгээг шуурхай нэвтрүүлэх тал дээр эрүүл мэндийн байгууллагууд ажиллаж, холбогдох асуудлыг судалж байгаа. Хөнгөлөлттэй эм олгохдоо эмийн сангуудтай гэрээ байгуулан ажилладаг. Эдгээр эмийн сангийн эмийн хангалтыг 90 хувьд хүргэх, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг ил тод байрлуулах зэрэг ажил үргэлжилж байна. Тодруулбал, 300 гаруй эмийн санд шалгалт хийж байгаа. Энэ явцад багагүй зөрчил илэрч байна. Энэ асуудлыг эхлээд шийднэ. Мөн эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг шинэчилнэ. Энэ мэтчилэн бэлтгэл ажлыг хангаж дууссанаар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг сард хоёр удаа жор бичдэг байсныг өдөр бүр болгох, эмийн сангууд санхүүжилтийн хүрээнд өдөр бүр эм олгох боломжтой болно' гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв. 

Өнөөдрийн байдлаар өдөр харгалзахгүй хөнгөлттэй эм олгох үйлчилгээ хэзээнээс эхлэх нь хараахан тодорхой болоогүй байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Керчийн коллежид амь үрэгдэгсдийн тоо 20 хүрлээ
Г.Цэнгэлбаяр: Гэр бүлийн хүчирхийллээс болж жилд зургаан мянган хос салж байна
Тамхи таталтын түвшин буурчээ
Танилц: “Эрдэнэс-тавантолгой”-н олон нийтийн зөвлөл
Монголын цагдаа түүнд мэхийн ёслов
Фан Бинбиний татварын хэргээс шалтгаалан Брюс Уиллисийн тоглосон киноны нээлтийг цуцаллаа
​Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно
“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт боллоо
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа хүмүүнлэгийн төсөл эхлүүлжээ
Дахиад "ТУУШИНДЪЯ" хотын дарга аа!
Өөрийгөө нас барсан гэж зарлуулсан Украины авлигач Францын шилтгээнд амьдарч байжээ
"Шар хайрцаг" цагдааг "орлоно"
Түгжрэл ба "SCHOOL BUS"
ХУУРАМЧ МЭДЭЭГ НЯГТАЛЖ СУРЪЯ: Хятадууд вансэмбэрүү “түүсэн” жишээн дээр
Биеийн байдал нь хүнд байсан цагдаагийн алба хаагч таалал төгсжээ
Авто замын том уулзваруудад шар тэмдэглэгээ хийж байна
Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан этгээдүүдийг баривчилжээ
Биднийг төмөр замаа барьж амжаагүй байхад тэд ЖОЛООЧГҮЙ галт тэргээр тээвэрлэж байна
Манай тамирчид морьт харвааны ДАШТ-д түрүүлэв
Замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж зорчих хэсэг болон явган хүний зам дээр худалдаа эрхэлж буйг зогсооно