АСА Аварга тулаанд ороход цөөн хоног үлдлээ

2017-12-19

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга төдийгүй ёкозүна цолтон болсон анхны монгол бөх Асашёрюү Долгорсүрэнгийн Дагвадорж сүүлийн өдрүүдэд хүчний бэлтгэлийг эрчимтэй хийж байгаа. Их аварга арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Японы “ABEMA” интернет телевизээр гарах “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэгт оролцохоор ийн бэлдэж байгаа юм. Аса аваргыг ялсан нь 10 сая иен авах аж. Харин түүний хувьд энэхүү тулаанд ороход цөөн хоног үлдсэн тул бэлтгэлээ эрчимтэй хийсээр байна. Хэдийгээр 2010 нэгдүгээр сард мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлж, зодог тайлж байсан Аса аварга нэгэн сорилтод орох гэж бэлтгэсээр байна.  

Ард түмний хайртай аваргын нэг Асашёрюү аварга шинэ жилийн баяраар “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгээр уулзана.

Энд нэгэн мэдээллийг сануулахад Асашёорюү Д.Дагвадорж өнгөрөгч дөрөвдүгээр сард Монголын холимог тулааны “Зэв” холбооны “Капитан” буюу ахмад болсон билээ. Японы холимог тулааны “Rizin” холбоо энэ сарын сүүлээр Сайтама мужид тулаан зохион байгуулахаар болсон бөгөөд үүнд Монгол Улсын тулаанч Б.Азжавхлан Японы мастер тамирчин Такая Хироюүкитэй нударга зөрүүлэх юм. 

'Rizin' холбоо 2015 онд байгуулагдсанаас хойш Асашёорюү аваргад холимог тулаанд оролцох саналыг тавьж байсан гэдэг. Харин энэ удаагийн Б.Азжавхлангийн арын баг бүрэлдэхүүнд Асаршёорюү Д.Дагвадорж бий.  

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

НҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ
Шалгуулах нь шалгуулаад цагаадах нь цагаадаад нэг талдаа гаръя
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
“Зайсан хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн "НВЦ" компанийн 100 гаруй ажилчин хорджээ
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанд нь барихаар УБТЗ шамдаж байна
Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа
Энэ долоо хоногт гурван хүнд элэг шилжүүлэн суулгана
Г.Ууганбаатар: Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан “алгын чинээхэн” охиноороо бахархаж байна
Эмчээс ёс суртахуун нэхдэг мөртлөө үнэндээ таны ёс зүй, хүн чанар, хүнлэг байдал хаана байна?
ОПЕК: Газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танана
Отгонтэнгэр их сургууль Үндэсний хэмжээний илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Өмнөд Солонгост таксины шинэ үйлчилгээг эсэргүүцсэн жолооч өөрийгөө шатаажээ
Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ