2017-12-18
ОУВС -гийн захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг энэ сарын 15-ны өдөр хэлэлцэж баталсан байна.
Ингэснээр Монгол Улс 55,912 сая ЗТЭ буюу ойролцоогоор 79.1 сая ам. долларын санхүүжилт нэмж авах боломжтой болжээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 83,868 сая ЗТЭ буюу 118.6 сая ам.долларын санхүүжилт олгогдож байна.
"Хөтөлбөр батлагдснаас хойшхи хэрэгжилт сайн байлаа. Эдийн засгийн өсөлт 2017 онд 3.3 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь хөтөлбөр батлагдах үед төсөөлж байснаас ихээхэн дээгүүр байна.
Бодлогын хэрэгжилт тууштай, гадаад орчин тааламжтай байсны ачаар эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд тавьсан бүх зорилтот тоон үзүүлэлтүүдийг давуулан биелүүлж чадсан.
Бүтцийн шинэчлэлийн зарим арга хэмжээ нь энэ оны 9 дүгээр сард Засгийн газар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хойшлогдсон хэдий ч хэрэгжилт нь сайн байж чадлаа" гэж Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер хэллээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд