Хагарсан ч гэсэн хэсэгхэн хугацааны дараа бүтцээ бүрэн сэргээх чадвартай шилийг бүтээжээ

2017-12-15

Японы Токиогийн их сургуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хагарсан ч гэсэн хэсэгхэн хугацааны дараа бүтцээ бүрэн сэргээх чадвартай шилийг зохион бүтээжээ. Нийлэг полимер материалаар бүтээсэн уг шилийг эрдэмтэд хоёр тэнцүү хэсэг болгон зүсээд, дараа нь ямар ч бодис ашиглалгүйгээр тасалгааны хэмийн нөхцөлд буцаан нийлүүлж чадсан байна. Шилний хоёр хэсгийг нийлүүлэхэд хэдхэн минутын хугацаа хангалттай боловч бүтцийг нь бүрэн сэргээхэд 1-6 цаг шаардагдах бөгөөд үүний дараа шил эргэн хатуу болж, гаднаас өгсөн ачааллыг даах боломжтой болжээ. Устөрөгчийн холбоо гэгчийн нөлөөгөөр ийм үр дүнд хүрсэн гэдгийг эрдэмтэд онцлоод “полимер молекулууд хуваагдсан ч гэсэн анхны төлөвтөө эргэн ордог” гэж тайлбарласан байна. Токиогийн их сургуулийн профессор Юсүкэ Янагисава “Хатуу биетийн бүтцийг өөрчилсөн ч хэвийн температурт хэлбэрээ эргэн хадгалах боломжтой гэдгийг бид баталж чадлаа.Түүнээс гадна ийм шинж чанар нь байгальд орчинд ээлтэй шил гарган авах боломжийг нээж байна” гэж ярилаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй