Орон сууцны үнэ өсөх хандлага ажиглагдахгүй байна

2017-12-15

Шинэ орон сууцны нэг метр квадратын үнэ 2.2 сая төгрөг буюу өнгөрсөн жилээс 6.7 хувиар өссөн байна. Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 71 сая төгрөг болж, нэг жилийн дотор үнэ нь 4.1 хувиар хямдарчээ.

Зурагт: Шинэ орон сууцны үнийн индекс. Тэнхлэг зууч ХХК.

Зургийг Тэнхлэг зуучаас

Хэдийгээр сар болоод жилийн дүнгээр шинэ орсон сууц 1-6 хувиар өсч, хуучин орон сууц 0.8-4.1 хувиар буурч байгаа дүр зураг харагдаж байгаа ч энэ нь зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй буюу иргэдийн худалдан авах чадварт ямар нэг байдлаар эерэг болон сөрөг нөлөө үзүүлэхүйц өөрчлөлт биш юм байна. Жишээ нь, 2014 оны гуравдугаар сард орон сууцны жилийн үнийн өсөлт 23.7 хувиар нэмэгдэж байсантай харьцуулахад үнэ харьцангуй тогтвортой байгаа гэж хэлж болох юм байна.

Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд томоохон нөлөө үзүүлдэг ипотекийн зээлийн олголтын түвшин, Монголбанк, Засгийн газрын шийдвэр зэрэг харгалзах хүчин зүйлсээс гэнэтийн шок ирэхгүй, бодлого шийдвэр одоогийн хэвээр үргэлжилсээр байвал орон сууцны үнэд өөрчлөлт орох боломжгүй гэж үзэж байгаа юм байна.

Учир нь ирэх оны төсөвт орон сууцны ипотекийн зээлд 160 орчим тэрбум төгрөг /үүнээс илүүгүйгүйг/ төсөвлөж байгаа нь одоогийн эрэлт, нийлүүлэтийн байдалд ямар нэг өөрчлөлт өгөх хэмжээний санхүүжилт биш гэж үзэж байгаа юм.

Харин арваннэгдүгээр сарын байдлаар Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргасан юм. Монголбанкнаас 237 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газар 132 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгосон юм. Ингэснээр өнгөрсөн сард нийт 371 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй