Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ 2018 онд бэлэн болно

2017-12-13

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөгчид 2017 оны 12 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд Энэтхэг улсад ажиллаж,  тус улсын  Гадаад хэргийн яам, “Инженерс Индиа Лимитэд” компани болон ЭКСИМ Банк зэрэг байгууллагад ажлын уулзалтууд хийв. Төлөөлөгчид Энэтхэгийн Засгийн газраас Монгол улсад  олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж буй ажлын явц, уг үйлдвэрийн техник, технологийн шийдэл цаашид гүйцэтгэх ажлуудын талаар санал солилцов. Газрын тосны салбарт олон жил амжилттай ажиллаж томхон үйлдвэрүүдийг барьж байгуулсан туршлагатай, Энэтхэгт төдийгүй олон улсад нэр хүндтэй “Инженерс Индиа Лимитэд” компани Монгол улсад Газрын тосны үйлдвэр барьж байгуулах төслийн нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийг 2018 оны 2 дугаар сард  хүлээлгэн өгөхөөр шамдан ажиллаж буйгаа танилцуулав.

Сайншандын Аж үйлдвэрийн цогцолборт барьж байгуулах Газрын тосны үйлдвэр нь дотоодын түүхий эдэд түшиглэн 1.5 сая тонн  “Евро-V” стандартын бензин, дизель түлш жилдээ үйлдвэрлэх бөгөөд дагалдах 30 гаруй жижиг үйлдвэр байгуулагдаж 600 гаруй ажлын байр бий болох аж. Өмнө Монгол Улсын Засгийн газар ЭнэтхэгийнЗасгийн газраас олгосон  нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар шийдвэрлэснийг Улсын ИхХурал 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр соёрхон баталсан юм. Хорин жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх, жилийн 1.75 хувийн хүүтэй, дэд бүтцийн салбарт 200 сая ам.доллараас дээш, бусад салбарт 100 сая ам.доллараас давсан өртөгтэй, стратегийн ач холбогдол бүхий төсөл хэрэгжүүлэхэд долоонжил төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт хугацаа нь 25 жил байх энэхүү зээлийг 20 жилийн дараа эгүүлж төлөхөд өнөөгийн өртөгөөр 1.4-1.5 тэрбум ам.доллар болох боловч үйлчилгээний төлбөрийг 1.75 хувиар тооцон зөрүүг Энэтхэгийн Засгийн газар төлж барагдуулах тул харьцангуй хямд өртөгтэй юм байна. Зээлийн санхүүжилт өнгөрөгч 8 дугаар сарын 25–ны өдрөөс эхэлж, 60 сарын  хугацаанд үргэлжлэх аж.

Хоёр талын мэргэжилтнүүд уулзалтаар манай химийн аж үйлдвэрийн цоо шинэ энэ салбарт ажиллах үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, орон нутгийн ажиллах хүч, туслах материал, дэд бүтцийг түлхүү ашиглах, байгаль орчны төлөв байдлын суурь судалгаа, ерөнхий үнэлгээг гаргуулах, газар эзэмших эрхийг баталгаажуулах зэрэг асуудлаар мөн санал солилцов. Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яам, “Инженерс Индиа лимитэд” компани  хамтран  энэхүү төслийн ерөнхий мэдээллийг багтаасан  “Монгол Улс: Газрын тос” товхимлыг нийтэд танилцуулжээ.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Керчийн коллежид амь үрэгдэгсдийн тоо 20 хүрлээ
Г.Цэнгэлбаяр: Гэр бүлийн хүчирхийллээс болж жилд зургаан мянган хос салж байна
Тамхи таталтын түвшин буурчээ
Танилц: “Эрдэнэс-тавантолгой”-н олон нийтийн зөвлөл
Монголын цагдаа түүнд мэхийн ёслов
Фан Бинбиний татварын хэргээс шалтгаалан Брюс Уиллисийн тоглосон киноны нээлтийг цуцаллаа
​Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно
“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт боллоо
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа хүмүүнлэгийн төсөл эхлүүлжээ
Дахиад "ТУУШИНДЪЯ" хотын дарга аа!
Өөрийгөө нас барсан гэж зарлуулсан Украины авлигач Францын шилтгээнд амьдарч байжээ
"Шар хайрцаг" цагдааг "орлоно"
Түгжрэл ба "SCHOOL BUS"
ХУУРАМЧ МЭДЭЭГ НЯГТАЛЖ СУРЪЯ: Хятадууд вансэмбэрүү “түүсэн” жишээн дээр
Биеийн байдал нь хүнд байсан цагдаагийн алба хаагч таалал төгсжээ
Авто замын том уулзваруудад шар тэмдэглэгээ хийж байна
Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан этгээдүүдийг баривчилжээ
Биднийг төмөр замаа барьж амжаагүй байхад тэд ЖОЛООЧГҮЙ галт тэргээр тээвэрлэж байна
Манай тамирчид морьт харвааны ДАШТ-д түрүүлэв
Замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж зорчих хэсэг болон явган хүний зам дээр худалдаа эрхэлж буйг зогсооно