Европын Холбоо Монгол Улсын худалдааны 10-аас дээш хувийг бүрдүүлж байна

2017-12-11

Европын Холбоо, Монгол Улс хоорондын худалдааны эргэлт нэг тэрбум ам.доллар хүрээд байна. Тухайлбал, энэ оны эхний арван сарын байдлаар Европын Холбоонд 627 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ. Харин импортын хэмжээ 371 сая ам.доллар даваад байгаа юм. Европын Холбоо нь Монгол Улсын худалдааны арваас дээш хувийг бүрдүүлж байна. Ийнхүү "Эдийн засаг болон улс төрийн ач холбогдол нэмэгдэж байгаа тул албан ёсоор Монголд Төлөөлөгчийн газар нээх шаардлагатай болсон" гэж Европын Холбооноос Монгол Улс, БНХАУ-ыг хавсран суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут онцоллоо.

Түүнчлэн энэ онд Европын Холбоо, Монгол Улсын хоорондын түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Энэ нь худалдаа, хөрөнгө оруулалтад чиглэсэн бүх салбарыг хамарч байгаа аж. Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутын хэлснээр “Хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд механизмуудыг бид бий болгож” эхэлжээ. Мөн хоёр талын хамтарсан хороо байгуулагдаад байгаа юм. Монгол Улс Европын Холбооны “Хөнгөлөлттэй ерөнхий систем”-д хамрагдсанаар 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй нэвтрүүлэх эрх эдэлж байна. Хэдий тийм боловч гарал үүслийн баталгаа, шаардагдах баримт бичгийг бүрэн бүрдүүлж чаддаггүйтэй холбоотойгоор төдийлөн ашиглаж чадахгүй байгаа ажээ.

Үүнээс гадна энэ онд хоёр талын харилцаанд мэдэгдэхүйц дэвшил гарсан ч Европын Холбоо "Татварын диваажин" болсон орнуудын хар жагсаалтад Монгол Улсыг багтаагаад байна. Ингэснээр татварын орчноо ил тод болгох шахалт үзүүлж байна. “Хамгийн багадаа жилийн дараа энэ жагсаалтаас гарах боломжтой” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн юм. Хэдий тийм боловч одоогоор Европын Холбооны орнууд жагсаалтад багтсан бүсүүдэд хориг тавих тухай мэдээлэл хийгээгүй байна. Энэ асуудалд Холбооны гишүүн орнууд санал зөрөлдөөнтэй байгаа ажээ. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцох үедээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монголыг “хар жагсаалт”-д багтаасан нь үндэслэл султай, харамсалтай алхам болж байгааг илэрхийлсэн юм.

Эх сурвалж: GOGO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй