Хятад зай барьж, Орост боломж нээгдэв

2017-12-11

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров

Сүүлийн үед улам даамжирч буй Солонгосын хойгийн хурцадмал асуудлаар Хойд Солонгос болон АНУ-ын хооронд шууд яриа хэлэлцээ явуулах тухай ОХУ-ын саналыг  Хятад уриалгахан хүлээн авчээ. Ажиглагчид Хятадын энэ алхмыг Хойд Солонгост нөлөөгөө алдаж буйн шинж гэж үзэж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн пүрэв гаригт /2017.12.07/ мэдэгдэл хийхдээ Пхеньян Вашингтонтой шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгааг уламжилж, Москва энэ яриа хэлэлцээг дэмжиж, зуучлахад бэлэн гэсэн юм.

Лавров мэдэгдэлдээ “Хойд Солонгос нэн түрүүнд аюулгүй байдалдаа баталгаа гаргуулах асуудлаар АНУ-тай хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа. Бид хэлэлцээг дэмжиж, хоёр орны хооронд зуучлахад бэлэн” хэмээжээ.

Харин Хятад ОХУ-ын энэ саналыг дэмжиж, хүлээж авсан. Хятадын гадаад харилцааны сайд Гэн Шуань энэ талаар баасан гаригт  /2017.12.08/ мэдэгдэхдээ “Бид талуудын хичээл зүтгэлийг дэмжиж байна. Тэр дундаа энхийн хэлэлцээ явуулах тухай ОХУ-ын санаачилгыг дэмжиж байна” гэсэн юм.

Хятадын гадаад харилцааны сайд Гэн Шуань “Солонгосын хойг дахь цөмийн хийрхлийг АНУ, Хойд Солонгос хоёр улс өөрсдөө энхийн яриа хэлэлцээний замаар шийдэх нь зүйтэй гэдэг байр суурийг давтаж, хоёр улсыг хэлэлцээний ширээний ард суулгахын тулд  Хятад улс хүчин чармайлт гаргаж ирсэн гэжээ.

Хятадтай харьцуулахад ОХУ Пхеньянд үзүүлэх эдийн засгийн нөлөө багаас гадна Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар талуудын хооронд зуучилсан тохиолдол ховор юм.

Гэсэн ч Москва талуудын хооронд зуучлагчийн гол үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа ажээ. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргуловын хэлснээр Москва Пхеньянтай харилцах холбоо, сүлбээ хэдийн тогтоогоод эхэлчихсэн бөгөөд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг ятгаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун

БНХАУ-ын дарга Си Жиньпин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун

Бээжин, Пхеньяны харилцаанд ан цав гарсан нь Москвад геополитикийн хувьд мухардалд орсон энэ улсад нөлөөгөө ихэсгэх үүд хаалга болсон талаар олон улсын харилцааны шинжээчид хэлж байгаа юм. Аравдугаар сард Хятадын коммунист намын XIX их хурлын дараа Си Жиньпин намын төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн дарга Сун Таог Хойд Солонгос руу тусгай элчийн хувиар илгээсэн боловч Ким Жон Ун хүлээж авалгүй буцаасан юм. Энэ явдал Хятадын хувьд Хойд Солонгосоос өгч буй тов тодорхой мессеж болсон билээ. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар, АНУ болон Хятадын аль алин нь Хойд Солонгостой хэрхэн харилцах талаар арга чаргаа барчихаад байгаа ажээ. Хойд Солонгос саяхан болтол хамгийн том түнш нь байсан Хятадаас зайгаа барихын хирээр ОХУ-д энэ орон зайг эзлэх том боломж нээгдэж байгаа юм.

Хойд Солонгос-Хятадын хилийн муж, тосгодод амьдарч буй иргэдэд болзошгүй цөмийн аюул гамшигт бэлтгэлтэй байхыг Хятадын үндэсний сонин хэвлэлээр анхааруулжээ.

НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг авсан сүүлийн хоригийг ОХУ дэмжсэн боловч том донор орны хувьд Хятадын адилаар Пхеньянд хүнс, хүмүүнлэгийн тусламж үзүүлж, тус улсын эдийн засгийг далдуур дэмжсээр байгаа ажээ.

 

ОХУ болон Хойд Солонгосын гадаад худалдааны хэмжээ 2017 оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдэж, 31.4 сая ам.доллар болсон. Москва үүнийг тус улсын газрын тосны бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбон тайлбарласан юм.

Хятад, ОХУ хоёрын алинд нь ч үнэн хэрэгтээ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоож, цөмийн хийрхлийг арилгах хүсэл байхгүй ажээ. Харин энэ хоёр улс АНУ, БНСУ-ын батлан хамгаалах хүчээ бэхжүүлж, цэргийн хамтарсан сургуулилт явуулахыг зогсоохын тулд Хойд Солонгосыг ашигласан гэж зарим шинжээчид үзэж байгаа юм.

АНУ-ын Сенатын гишүүн Том Коттон саяхан Хятадыг “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд хүчин чармайлт гаргана гэж АНУ-ыг 25 жил хуурсан” буруутгасан билээ.

Үүний хариуд Хятад гадаад харилцааны дэд сайдаа Хойд Солонгос болон хоёр орны хоорондох худалдааны алдагдалтай холбоотой үл ойлголцсон асуудлыг хэлэлцэж, “гал унтраах” зорилгоор АНУ руу яаралтай илгээсэн. Гэвч хоёр орны хоорондох үл ойлголцол “гал унтраах” төдийд арилахгүй нь тодорхой юм.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй