АТҮТ-ийн захирал 300 ширхэг тарваганы арьс хил давуулах гэж байсан уу

2017-12-11

“Авто тээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран Эрээн Замын-Үүд хооронд зорчдог улс хоорондын зорчигч тээврийн автобусандаа 1000 ширхэг тарваганы арьс хууль бусаар хил нэвтрүүлж байгаад Эрээний талд 2017 оны 12-р сарын 06-ны  өдөр саатуулагдлаа” гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр твиттер, сошиалаар цацагдав.

Харин эл мэдээллийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ор үндэслэлгүй мэдээлэл гэлээ. Тус газрын эх сурвалж мэдээлэхдээ “Манайхаас Архангай аймгийн ард иргэд болон баруун бүсэд зорчих иргэдийн тав тухтай байдлыг хангахуйц “АВТОТЭЭВРИЙН ТӨВ”-ийн шинэ барилгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд ашиглалтад оруулсан. Тус автовокзал, тээврийн хяналтын үзлэгийн төвийг Автотээврийн үндэсний төв өөрийн хөрөнгөөр маш богино хугацаанд стандартын дагуу барьж байгуулсан. Нээлтэд манай захирал өөрийн биеэр очсон. Харин яг одоо Зам тээврийн яаманд сайдын шуурхайд сууж байна” гэлээ.

Гэхдээ Дорноговь аймгийн Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу улс хоорондын зорчигч тээвэрлэдэг автобус тарваганы арьс хууль бусаар гаргах гэж байгаад баригдсан нь үнэн бололтой. Тодруулбал Эрээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаар мэдээллэхдээ “Дорноговь аймгийн Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу улс хоорондын зорчигч тээвэрлэдэг 5673 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээр /автобус/ 300 ширхэг тарвагны арьс нууж, улсын хил давуулж байгаад баригдсан хэрэг гарсан байна. Улмаар, БНХАУ-ын Эрээн хотын хилийн цэрэгт баригджээ” хэмээсэн байна. Тус автобус нь төрийн өмчит Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлтэй бөгөөд жолооч нь төрийн албан хаагч байсан аж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй