Монголоос олдож хил давсан үлэг гүрвэлийн яс шинэ төрлийнх байжээ

2017-12-07

Тун хачирхалтай биеийн бүтэц бүхий 71-75 сая жилийн өмнө одоогийн Монголын нутагт амьдарч байсан үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг эрдэмтэд нээж илрүүлжээ.

Энэхүү олдвор нь анх удаа хоёр хөлт махан идэшт, усанд сэлдэг үлэг гүрвэл байсан гэдгийг харуулсан юм. Шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл нь хун шиг урт хүзүүтэй, хурц хумстай тавхайтай, нугас шиг хошуутай, сэлэх зориулалттай байж магадгүй урд мөчтэй аж. Европын палеонтологич Винсент Фернандез “Ийм биеийн бүтэцтэй үлэг гүрвэлийг бид өнөөдрийг хүртэл харж байсангүй” гэжээ. Биеийн бүтцээс нь үзэхэд энэ амьтан газар дээр гүйдэг мөртөө усанд бас сэлдэг байсан байна. Гэхдээ урт сүүл, урт хөлтэй л болохоос биеийн хэмжээ нь ердөө 45 сантиметр урттай бөгөөд одоогийн нугастай хэмжээгээр ойролцоо юм. Монголын өмнөд хэсгээс олдсон энэхүү олдворыг хууль бусаар Хятадаар дамжуулан Европ руу авч ирсэн байх гэж үзэж байгаа юм байна. Өнөөдрийг хүртэл шинжлэх ухаан нээж илрүүлсэн бүх төрлийн үлэг гүрвэлийн таван хувийг Монголоос илрүүлсэн бөгөөд Монгол улсын хуулиар эртний олдворыг хилээр гаргахыг хориглодог. Гэвч нутаг дэвсгэр том, малтлагын газрууд төв газраас хол байдаг зэрэг шалтгаанаар хуулийн хэрэгжилт тун муу байдаг хэмээн National Geographic бичжээ. Говийн Ухаа Толгод хэмээх газраас олдсон энэхүү олдвор олон жилийн турш хувийн цуглуулгад байсан бөгөөд Франсуа Эскуилье хэмээх цуглуулагч олдворыг Монголын талд эргүүлэн өгөхөөр эрдэмтдэд хандсан байна. Nature сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсанаар энэхүү олдворт хийсэн рентген шинжилгээгээр нэг амьтны яс болохыг нь тогтоосон төдийгүй өөр олон сонирхолтой мэдээллийг олжээ.  Жишээлбэл өөр ямар ч үлэг гүрвэлээс илүү олон шүдтэй байсан байна. Түүнчлэн шүд нь хойшоо нумарсан байгаа нь одоогийн матартай ойролцоо бөгөөд хоёр нутагтан хэлбэрт шилжиж байсны дохио юм. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй