Монгол залуус хятад иргэний аминд хүрчээ

2017-12-07

Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг монгол залуус хөнөөж, орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Хэрэгт дөрвөн хүн холбогдсон байна.

Гурав хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 4-нд гарсан хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгаж эхэлснийг албаны эх сурвалж мэдээллээ.

Гэмт этгээдүүдийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажиллагаа явуулан баривчилжээ. Хятад иргэний аминд хүрсэн этгээдүүд нь 1992-1995 онд төрсөн Дорнод аймгийн харьяат Ч, Т, П, Т гэх залуус аж.

Талийгаач В.Л гэгч нь Дорнод аймагт хувиараа бизнес эрхэлдэг байжээ. Гэмт этгээдүүд нь 43 настай талийгаачийг эхлээд  хүч хэрэглэн эд зүйлсийг нь дээрэмдэж амь насанд нь хүрчээ. Дараа нь орчуулагч 31 настай хятад эмэгтэйг Г.Д гэгчийг хүчирхийлсэн байжээ.

Хүний аминд хүрсэн монгол дөрвөн залууг Эрүүгийн хуульд зааснаар бүлэглэн барьцаалж бусдыг хөнөөсөн гэж буруутган хэргийг цагдаагийн хамтарсан ажлын хэсэг шалгаж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Шоронд солигдсон ихрийг баривчилжээ
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
Баярын өдрүүдэд нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар ажиллана
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
Оросын Олимпийн шинэ найдвар
Зурхайчдын төлөгт Нохой жил хэрхэн буув?
Цагаан сараар баруун аймгуудад цастай сэрүүн, зүүн аймгуудын нутгаар тогтуун байна
Пак Гын Хэгийн найз Чой Сун Силд 20 жилийн хорих ял оноолоо
Хөгжмийн зохиолч Д.Бэхбат Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн боллоо
Баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Осолд амь үрэгдсэн зээлдэгчдийн өрийг цайруулна
Хууль зөрчин томилогдсон 33 удирдах албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдлөө
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950 мянган төгрөг болж өсчээ
Элчин сайд Такаока Масато төслийн үйл ажиллагаатай танилцлаа
БОАЖЯ-ныхан ахмадуудаа хүлээж авлаа
81 настай эмээ их сургууль төгсжээ
С.Наранцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулах дүгнэлт гаргав
Улс орнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
“Сар шинэ-аюулгүй тээвэр” арга хэмжээний дүнд зам тээврийн осол, хэрэг 25 хувиар буурчээ
Нийслэлд амьдарч байгаа 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүлэв