Монгол эмэгтэй 863 сая ВОН хожсон уу?

2017-12-06

Монгол эмэгтэй 863 сая вон хожсон уу?

Өмнөд Солонгосын Сөүл хотын “Paradise Walker Hill” нэртэй казинод нэгэн монгол эмэгтэй даваа гаригт автомат тоглоомын jackpot машинаас 863 сая вон буюу ойролцоогоор 795.000 ам.доллар хожсон гэх мэдээлэл цахим сүлжээнд гарчээ. 

Азтаны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга. 

Есдүгээр сарын 19-нд Өмнөд Солонгосын Чежү арлын “Paradise Casino Jeju Grand” казинод Тайванийн 31 настай жуулчин 966 сая вон буюу 854,000 ам.доллар хожсон нь Солонгосын түүхэн дэх автомат тоглоомын машины хамгийн өндөр хожил байжээ.

Монгол бүсгүй “Paradise Mega Jackpot”-ын автомат тоглоомын машинаас  863 сая вон хожсон бололтой.

Өмнөд Солонгосын  Сөүл, Инчён, Пусан  болон Чежү арал дээрх дөрвөн казиног эзэмшихээс гадна “Paradise Co. Ltd” компани гадаадад мөн казиногийн үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн казиногоор зөвхөн гадаадын иргэд үйлчлүүлдэг юм байна. Чежү арлын “Paradise Casino Jeju Grand” Тайванийн азтанд татвараа хасаад, 600 сая ам.долларын шагнал өгч байжээ. Шагналын мөнгийг аюулгүй байдлын үүднээс банкны дансаар шилжүүлсэн байна.

“Солонгосын казинод Jackpot автомат тоглоомын машин дээр зөвхөн гадаадын жуулчид тоглох эрхтэй байдаг бөгөөд 100 сая воныг хожих тийм ч амар биш” хэмээн “Paradise Casino”-гийн ажилтан ярьсан байна.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй