Дэлхийд тодорсон багш, шавь хоёр

2017-12-05

Дэлхийд тодорсон багш, шавь хоёр

Монголын хүндийн өргөлтийн холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг тус холбооны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ шийдвэрийг холбооны Удирдах зөвлөлөөс өчигдөр /2017.12.04/ гаргасан юм. Учир нь 2016 онд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэсэн туйваанчдын хувьд өчигдөр түүхэн ялалт болон түүхэн амжилтын баярын өдөр байлаа. Эдгээр өдрүүдэд АНУ-ын Калифорн мужийн Анахайм хотноо болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэж, энэ төрлийн анхны дэлхийн аваргын медалийг эх орондоо авчирлаа. Тиймээс тус холбооноос энэхүү түүхэн ялалтыг өдрийн баярын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэжээ.

ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ШИЙДВЭР

“Рио 2016” олимпийн наадамд 69 кг-д өрсөлдсөн М.Анхцэцэг энэ жилээс эхлэн 75 кг-д өрсөлдөж байна. Түүний хувьд 2014, 2015 оны дэлхийн аваргад 69 кг-д өрсөлдөж, шагналт VII, IX байрыг эзэлж байсан юм. Тухайн үед Гавьяат тамирчин Н.Баярмаа эгчийнхээ амжилтыг ахиулж чадсан. Тиймээс тэрбээр Риогийн наадамд 19 насандаа өрсөлдсөн ч мөн л шагналт наймдугаар байрт орсон юм. Энэ жилийн ДАШТ түүний хувьд ч маш хариуцлагатай байсан билээ.

2017 оны дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд нийт 11 орны 12 тамирчин өрсөлдсөн. Тэдний дунд хамгийн залуу тамирчин нь М.Анхцэцэг, мөн мөнгөн медаль хүртсэн Колумбын Д.Неиси Патриси нар байсан юм. Манай тамирчин огцомоор 101 кг, түлхэлттэй өргөлтөөр 126 кг-ыг захиалсан.

М.Анхцэцэг эхний оролдлогоор 101 кг-ыг өргөж, удаах 106 кг-ыг нь тооцоогүй байна. Түүний сүүлийн оролдлого 107 кг байсан ч амжилттай өргөж чадсанаар медалийн болзол хангасан юм. Энэ жил 32 настай олимпийн алт, мөнгө, хүрэл медальт Испанийн алдарт тамирчин Лидиа Валентин Перез 118 кг-аар алтан медалийг хүртсэн бол Колумбын Д.Неиси Патриси 108 кг-аар мөнгөн медалийн эзэн болсон. Эдгээр тамирчид түлхэлттэй өргөлтөөр ч амжилттай оролцсон.

М.Анхцэцэг огцом өргөлтийн үеэр бэртэл нь сэдэрсэн ч дасгалжуулагч Ц.Хосбаяр түлхэлттэй өргөлтөд оруулаагүй байна. Тэд зорилгоо биелүүлж чадлаа.

 

М.АНХЦЭЦЭГ ЯАГААД ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН СПОРТЫГ СОНГОСОН БЭ?

Дунд сургуулийн сурагч байхдаа сагсан бөмбөг тоглоно гэж гараад хүндийн өргөлтийн дасгал хийгээд гэртээ харьдаг байсан М.Анхцэцэг өдгөө дэлхийд данстай тамирчин боллоо. Нийслэлийн 114 сургуулийн сурагч байхдаа багш н.Цэрэннямаар анхны “А”-г заалгаж, сургуулийнхаа коридорт төмөр өргөж, энэ спортын эхлэлийг тавьжээ. Удалгүй 2008 онд Спортын төв ордонд н.Чулуунпүрэв багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн байна. Аав, ээж нь цэргийн улс тул айлын том охиноо спортод тэр дундаа төмөр өргөөд явна гэж зүүдлээгүй гэдэг. Нууцаар бэлтгэл хийж байсан нь нэг л өдөр мэдэгдсэн ч 2009 онд 12 насандаа Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд оролцож спортын мастер цол биелүүлсэн нь түүнд ихээхэн урмыг өгсөнөөр барахгүй гэр бүлийнхэн нь дэмжээд авчээ. Удалгүй нуруундаа бэртэл авснаар спортоос хөндийрөхөөс аргагүй байдал оржээ. Энэ үед Дорнод аймагт байх аав, ээж дээрээ очиж спортоос түр хөндийрсэн гэдэг. Гэхдээ тэр хурдан эдгэрч, Спортын төв ордонд бэлтгэлээ хийх тухай бодож байсан тухай энэхүү ярилцлагандаа өгүүлсэн юм. Түүний хүсэл мөрөөдөл үнэхээр төмөр өргөхөд байж, тэр удалгүй Улаанбаатарт ирснээр бэлтгэлдээ оржээ.

'ХОСОО БАГШ МИНИЙ НУРУУГ ЭМЧИЛСЭН БУЯНТАН'

М.Анхцэцэг багшийнхаа тухай ингэж ярьж байсан юм. 

“Тамирчин хүний хамгийн хэцүү зүйл бол бэртэл байдаг. Түүнийг эдгэтэл их том тэсвэр, тэвчээр гаргана. Дорнод аймгаас буцаж ирээд Хосоо багш дээр ирсэн. Багш минь үнэхээр их буянтай хүн дээ. Тэр миний нурууг эмчилж өгсөн ачтан юм. Миний энэ амжилт бол багштай минь салшгүй холбоотой. Багшийн гараас олон шилдэг тамирчид төдийгүй үндэсний бөхийн алдартнууд төрсөн. Тиймээс надад хичээх үлдэж байсан юм.” гэж М.Анхцэцэг 2015 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд үнэмлэхүй амжилт үзүүлсний дараа хэлж байсан.  

Ийнхүү багш, шавь мөрөөдлийнхөө төлөө хамтдаа зүтгэсэн. Тэд залуучуудын олимпийн наадамд IV байрт орж, медалиас мултарч байсан ч энэ жил түүхэн ялалтаа үзүүлж чадлаа. Энэ бол тэдний олон жилийн хөдөлмөрийн эхлэл билээ.

БАГШ, ШАВЬ ХОЁРЫН СОНГОЛТ

“Рио-2016” олимпийн наадамд оролцсоны дараа М.Анхцэцэгт олон орноос санал ирж, тухайн үед нилээн шуугиан тарьж байсан юм. Хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэх байсан ч тэд Монголынхоо нэрийн өмнөөс тэмцээнд оролцож, медаль хүртэнэ гэдэгтээ хатуу зогсож билээ. Ц.Хосбаяр дасгалжуулагч энэ талаар дараах ярилцлагыг өгч байсан юм.

Бидэнд АНУ, БНСУ, Казахстан, Узбекстан улсаас санал ирсэн нь үнэн. Азийн орнууд биднийг сонирхсон шалтгаан бол “ТОКИО 2020” олимпийн наадмын зорилго шүү дээ. Жүдо бөхийн тамирчин Г.Отгонцэцэг нарын тамирчид өөр улсын нэр дээр оролцож, амжилтаа ахиулж байна. Бид өөрсдийнхөө сайн сайхан ирээдүйг бодсон бол хэдийн явах байсан. Гэхдээ өнөөдөр хүндийн өргөлтөөр хичээллэх сонирхолтой залуус олширлоо. Холбооны үйл ажиллагаа 2012 оноос шинэчлэгдэж, хөгжих дээрээ явна. Спортын ордны жижиг зааланд өсвөр, залуучуудын олон залуус бэлтгэлээ хийсээр. Тэдний хүсэл мөрөөдөл бол хязгааргүй. Яагаад монгол монголдол бэлтгэлээ хийгээд олимп, дэлхийн аваргын тэмцээнд оролцож болохгүй гэж. Энэ спортыг хүнд гэдгийг нь мэдсээр байсан ч өсвөрийн тамирчид зааланд багтахгүй шахуу болж байна. Бидний амжилт ойрхон байгаа учраас олон орны саналаас татгалзсан минь үнэн” гэж 2016 онд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. 

Үнэхээр Хосоо багш олон орны саналаас татгалзаж, Спортын төв ордондоо бэлтгэлээ базаасаар дэлхийн медальтантай боллоо.

Хүндийн өргөлтийн спортыг Гавьяат тамирчин Н.Баярмаагаар монголчууд төсөөлдөг байсан. Олимп, дэлхийн аваргад олон удаа эх орныхоо нэрийг гаргасан энэхүү гавьяатан олон олон залуусын сэтгэлд эрч хүч, хүсэл мөрөөдлийг өгсөн. Тэдний нэг нь энэ сарын 25-ны өдөр 20 нас хүрэх М.Анхцэцэг юм. Одоо амжилтаа дэлхийд үнэлүүлсэн М.Анхцэцэгийн араас Г.Ануужин, Э.Билэгсайхан нарын шилдэг тамирчид багтаж байна. Тэдний тэмцээн АНУ-д өндөрлөх болоогүй бөгөөд дэлхийн аваргын дараа болох Америкийн нээлттэй тэмцээнд оролцох юм. Мөн манай эмэгтэй тамирчдаас гадна шүүгчдээ олон улсад төлөөлж буй цорын ганц эмэгтэй тамирчин М.Одгэрэл ч тэмцээнээс тэмцээний хооронд бүхий л ажилд оролцон зүтгэсээр.

Монголын спортын хөгжлийг одоо бүхий төрөлд анхаарах цаг нь болжээ. Хүчний төрөлтөөс дэлхийгээс медаль аваад эхэллээ. Мэдээж олон олон тамирчин М.Анхцэцэгийн адил болох хүсэлтээ хөтлөгдөн бэлтгэлээ улам эрчимжүүлсээр. Тиймээ бидэнд дараа дараагийн олимп, дэлхийн аваргын медальтан туйванчид тун ойрхон харагдана.

Багш, шавь хоёрын олон жилийн хичээл зүтгэл тэднийг дэлхийн медальтан болголоо. Үүнээс илүү гавьяаг өөрөө юугаар тайлбарлах билээ.

 

75 кг-ын жингийн медальтнууд

75 кг-ын жингийн медальтнууд

2017 оны ДАШТ-д оролцсон залуу тамирчин Г.АНУУЖИН болон өнөөдөр тэмцээнд оролцох Э.БИЛЭГСАЙХАН нар 

2017 оны ДАШТ-д манай улсаас гурван тамирчин оролцож байгаагаас гадна шүүгчдийн эгнээнд Олон улсын шүүгч Г.Одгэрэл багтсан юм 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

НҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ
Шалгуулах нь шалгуулаад цагаадах нь цагаадаад нэг талдаа гаръя
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
“Зайсан хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн "НВЦ" компанийн 100 гаруй ажилчин хорджээ
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанд нь барихаар УБТЗ шамдаж байна
Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа
Энэ долоо хоногт гурван хүнд элэг шилжүүлэн суулгана
Г.Ууганбаатар: Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан “алгын чинээхэн” охиноороо бахархаж байна
Эмчээс ёс суртахуун нэхдэг мөртлөө үнэндээ таны ёс зүй, хүн чанар, хүнлэг байдал хаана байна?
ОПЕК: Газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танана
Отгонтэнгэр их сургууль Үндэсний хэмжээний илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Өмнөд Солонгост таксины шинэ үйлчилгээг эсэргүүцсэн жолооч өөрийгөө шатаажээ
Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ