Өмнөд Солонгост загас агнуурын онгоцны ослоор 13 хүн амь насаа алджээ

2017-12-05

Өнгөрсөн Ням гарагийн өглөө Өмнөд Солонгосын далайн баруун эрэг, Инчеон хотоос баруун хойд зүгт загас агнуурын онгоц 336 тонн жинтэй газрын тос тээвэрлэгч онгоцтой мөргөлдсөн осол болсон байна. Одоогоор ослын улмаас 13 хүн амь насаа алдаж, 2 хүн сураггүй байгаа тухай мэдээлж байна. Осол болох үед Өмнөд Солонгосын загас агнуурын "Сеончан-1" онгоцонд 20 зорчигч, багийн 2 гишүүн зорчиж явжээ. Сураггүй болсон хоёр хүний нэг нь загас агнуурын онгоцны ахмад болохыг хэвлэлүүд мэдээлж байна. Харин 336 тонн жинтэй түлш тээвэрлэгч онгоцон дээр хүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна.

Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаны шумбагчид сураггүй болсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд арах ажиллагаанд тус улсын тэнгисийн хүчний нисдэг тэрэг болон усан онгоцнууд оролцож, 7 хүнийг авран, эмнэлэгт хүргэжээ. Мөн ерөнхийлөгч Мун Жэ Ин аврах ажиллагааг удирдан, чиглүүлж, бүх талын нөөц бололцоогоор ханган ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн тэрээр сураггүй байгаа хүмүүсийг эрэн хайх, аврах ажлыг бүх нөөц боломжоо гарган явуулахыг холбогдох байгууллагууддаа үүрэг болгожээ. 3 жилийн өмнө Өмнөд Солонгост Севол гаталга онгоц осолдож, сургуулийн сурагчид голдуу 300гаруй хүн амь үрэгдэж байсан гашуун түүх бий.

Тухайн үеийн ерөнхийлөгч Пак Гын Хе Севол онгоцны ослын үед нөөц бололцоог ашиглаагүй, олон хүнийг аварч чадаагүй гэж олон нийтээс шүүмжлэл хүртэж, улмаар түүний энэ хайнга үйлдэл суудлаасаа буухад нь гол хөшүүрэг болсон гэж мэргэжилтнүүд үздэг. Энэ үүднээс одоогийн ерөнхийлөгч  Мун Жэ Ин энэхүү таагүй түүхийг давтахгүйн төлөө, аврах ажиллагаанд засгийн газрынхаа нөөц бололцоог ашиглаж ажиллаж байна уу даа гэж шинжээчид харж байна.











Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй