АНУ, БНСУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхэллээ

2017-12-05

АНУ, Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт өчигдөр эхэллээ.  Тав хоног үргэлжлэх тус сургуулилтыг Умард Солонгосоос ирж болзошгүй өдөөн хатгалгын эсрэг батлан хамгаалах яамдын онц байдлын хүрээнд зохион байгуулж байгаа юм гэж хоёр орны засгийн газраас мэдэгдсэн байна.

Хамтарсан сургуулилтад орчин үеийн технологи бүхий сөнөөгч онгоцнуудыг оролцуулж, хоёр талаас нийт байлдааны 230 онгоц илгээж байгаа юм байна. Тухайлбал F-35, F-22 зэрэг сөнөөгч онгоцнуудыг анх удаа энэ сургуулилтад туршиж үзэх аж.

Цэргийн мэргэжилтнүүд, "Холбоотон хоёр орны агаарын цэргийн сургуулилтыг сүүлийн жилүүдэд хийгээгүй том хэмжээний сургуулилт болох нь. Энэ сургуулилтыг хийснээр Америк, Өмнөд Солонгос хоёр агаарын хүчний асар их чадамжтай, хүчин чадалтай гэдгээ харуулаад зогсохгүй, Умард Солонгост үзүүлэх шахалт нэмэгдэж байгааг нэг талаараа дохио өгч байгаа алхам болно" гэж үзэж байна. Харин Пхеньяны хувьд Вашингтон Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам хурцатгах алхам хийж байна гэж холбоотон орнуудыг буруутгалаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй