Солонгосын хойг дахь “ДАЙНЫ ТОГЛООМ”-ыг буруушаав

2017-12-05

Солонгосын хойг дахь “дайны тоглоом”-ыг буруушаав

 

Солонгосын хойг дахь зөрчлийг “өрдөх мэт” Вашингтон, Сөүлийн хамтарсан нисэх хүчний цэргийн сургуулилт даваа гаригт эхэллээ.

Энэ нь Хойд Солонгос нь  өнгөрсөн долоо хоногт АНУ-ын эрэг хүрэх хүчин чадалтай Хвасон загварын тив алгасах пуужингийн туршилт хийсний хариу юм. Хойг дахь нисэх хүчний хамтарсан цэргийн сургуулилт ирэх баасан гаригийг хүртэл үргэлжлэх бөгөөд 230 гаруй нисэх онгоц оролцож байна. 

АНУ-ын тэнгисийн цэргийнхний оролцоотой 12 мянга гаруй цэрэг, Өмнөд Солонгосын талтай  хойгт “тулааны бэлтгэл” хийж, сүрийг үзүүлж эхэллээ. Үүний зэрэгцээ Хятадын нисэх хүчнээс стратегийн ашиг сонирхлоо хамгаалж, байлдааны бэлэн байдлаа нэмэгдүүлэх зорилгоор Шар тэнгис ба Зүүн Хятадын тэнгист сургуулилт хийж эхэлснээ даваа гаригт мэдээлэв.

 

ХЯТАД ЗӨВШИЛЦЛИЙГ САНАЛ БОЛГОВ

Цэргийн сургуулилт эхэлмэгц Хятадын гадаад хэргийн сайд Ван И сүүлийн хоёр сард намжмал нөхцөл, хэлэлцээрийн боломжийг үгүй хийж байгаад  харамсаж буйгаа илэрхийлжээ. 

Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр Хятад улс нь Хойд Солонгосын цөмийн асуудалд хариулт олоход нээлттэй хандаж байгааг тодотгожээ. Хятад болон ОХУ-ын зүгээс Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрийг зогсоох нөхцөлөөр Вашингтон, Сөүлийг цэргийн сургуулилтаа цуцлах саналыг тавьсан аж. Гэвч уг саналыг талууд авч хэлэлцсэнгүй хэмээн Бээжин мэдэгджээ.

Хойд Солонгосын талаас цэргийн сургуулилт эхлэхийн өмнө АНУ-ын Дональд Трампыг “галзуу” хэмээн цоллож, хойгийн нөхцөл байдлыг дайны ирмэгт хүргэснийг мэдэгджээ.  

Дональд Трамп энэ арванхоёрдугаар сар гарснаас хойш Хойд Солонгосыг “буланд шахах”-ын тулд олон улсыг уриалж, Пхеньяны санхүүжих бүх боломжийг хаахыг хичээж эхэлсэн юм. Үүнийг Хятадын талаас АНУ-ын шахалтыг хариуд Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг НҮБ-ын гишүүний эрхийг зөрчсөн, олон улсын хуульд нийцэх үндэслэл муутай хэмээн шүүмжилжээ.

ОХУ ЗУУЧЛАХЫГ ХҮСЧ БАЙНА

 

ОХУ-ын парламентын дээд танхимын спикер Валентина Матвиенко

ОХУ-ын парламентын дээд танхимын спикер Валентина Матвиенко

ОХУ-ын парламентын дээд танхимын спикер Валентина Матвиенко ирэх онд Хойд Солонгост айлчлахаа мэдэгдэв. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайдын дараа орох Засгийн газрын дээд албан тушаалтан аж. Түүний айлчлалын зорилго ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзалтыг товлох зорилготой хэмээн ажиглагчид харжээ. Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын дарга Си Жинпин төлөөлөгчөө Пхеньян руу илгээсэн ч ямар нэгэн зөвшилцөлд хүрээгүй аж. Хятадыг бодвол ОХУ нь Пхеньянтай эдийн засгийн хөшүүрэг багатай. Гэхдээ Кремлийн албаныхан Хойд Солонгосыг АНУ-тай зөвшилцөхөд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг хичээж байна. Гэвч АНУ-аас хойгт хамтарсан цэргийн сургуулилт эхлүүлснийг “Зориуд Хойд Солонгосыг өдөөн хатгасан үйлдэл” хэмээн шүүмжилжээ.

Хятад болон ОХУ-аас цөмийн туршилт, баллистик пуужингийн туршилтаа зогсоохыг уриалсаар байгаа ч Хойд Солонгос үл ойшоож, цөмийн зэвсэгтэй улс болохоор тэмүүлж байна.

Хойд Солонгос нь өнгөрсөн есдүгээр сард зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, олон удаа баллистик пуужин харвасан нь НҮБ-ын хоригийг зөрчжээ. Гэвч Пхеньян цөмийн зэвсэгтэй болох амбицаа АНУ-ын түрэмгий бодлогоос өөрийгөө хамгаалах шаардлагатай арга хэмжээ гэж тайлбарлажээ. Солонгосын хойгт 1950-1953 оны хооронд өрнөсөн дайнаас хойш АНУ-ын 28500 цэрэг БНСУ-д байнга байршиж байна.

ЯПОН ХАТУУ БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭВ

 

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгосын баллистик пуужингийн туршилт тус улсын хувьд “гарцаагүй аюул, заналхийлэл” гэдгийг мэдэгдэж, яриа хэлэлцээ ямар ч ач холбогдолгүй хэмээжээ. 

Хойд Солонгосын харвасан пуужин Японы эдийн засгийн бүс нутагт хамаарах тэнгист унасны эсрэг Японы засгийн газар хүчтэй эсэргүүцэл үзүүлж байна.

Шинзо Абэ Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл бүх талаар дарамт шахалтыг үзүүлэхээ мэдэгдэж, дипломат үзэл баримтлалдаа шийдвэртэй байх хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй