Цэцэрлэгийн харгис багш нарын асуудал Хятадад шуугиан тарьж байна

2017-12-01

Бээжингийн нэгэн цэцэрлэгт багш нар гурван настай хүүхдүүдтэй бүдүүлэг харилцаж, шийтгэлийн харгис арга хэрэгслийг ашиглаж байсан гэсэн хэрэг Хятад улс даяар шуугиан тариад байна. Тэрхүү цэцэрлэгийн багш хүүхдийг шийтгэхдээ зүүгээр хатгах зэрэг арга хэрэглэдэг байсан гэсэн гомдлыг эцэг эхчүүдийн зүгээс тавиад байгаа юм. Зөвхөн нэг цэцэрлэгт болсон энэ явдал ард иргэдийн дунд нийт цэцэрлэг, багш нарт итгэх итгэлийг алдагдуулах хэмжээнд өндрөө авчээ.

Цэцэрлэгийн харгис багш нарын асуудал Хятадад шуугиан тарьж байна

Хэрэг гарсан цэцэрлэгийг цагдаагийн хамгаалалтад авсан байдал. Эх сурвалж ВВС

Гэвч Цагдаагийн газраас гадуур тархаад байгаа яриа худал цуурхал, багш нарыг буруутгаж байгаа олон шалтгааны нэгээс бусад нь худлаа гэсэн мэдээллийг хийгээд байна. мөн гомдол гаргасан эцэг эхчүүдийн нэг нь болох эмэгтэйг “Олон нийтийн дунд тогтворгүй байдал үүсгэсэн” гэсэн шалтгаанаар баривчилсан байна. Цэцэрлэгийн багш нар хүмүүжигч хүүхдүүдтэйгээ хэрцгий харьцсан гэсэн энэ хэргийг цагдаа хүчний байгууллагаас ийнхүү үгүйсгэсэн ч тухайн цэцэрлэгийн зарим багш нарыг ажлаас халсан гэсэн яриа гарч байгаа аж. Ямартай ч гадуур тархсан шиг аймшигтай хэрцгий хандсан явдал байгаагүй бололтой. Гэвч багш нарыг халсан гэдэг яриа үнэн бол тодорхой хэмжээний зөрчил байсныг илтгэх юм. 

Цэцэрлэгийн харгис багш нарын асуудал Хятадад шуугиан тарьж байна

Хүүхдийг нь зүүгээр шивж шийтгэдэг байсан хэмээн нэгэн эцэг уг зургийг интернэтэд байршуулжээ 

Одоогоос сарын өмнө Шанхай хотын нэгэн цэцэрлэгийн багш хүмүүжигч хүүхдээ газар унаган толгойн тус газарт нь цохиж зодож байгаа бичлэг интернэтэд тархсан нь иргэдийн дунд шуугиан тарьж байсан. тэрхүү тохиолдол ч энэ хэрэг ингэж өндрөө авахад нөлөөлсөн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Энэхүү тохиолдлыг барууны хэвлэлүүд шүүрэн авч, Бээжин дэх тусгай сурвалжлагчаараа мэдээ, мэдээлэл бэлтгүүлэн дэлхий нийтэд цацаж эхэлжээ. Барууны талыг хэт барьсан тэдгээр мэдээлэлд төрөөс цагдаа нарт дарамт шахалт үзүүлж энэ хэргийг хүчээр хаасан. Багш нарын хэрцгий үйлдлийг бичиж авсан бичлэг дүрс бичлэгийн камераас устсан гэх зэргээр бичиж байгаа юм.      

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй